A. IQ Тест

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Ултима Тулэ хотын ажилчид IQ тест өгөх ёстой.

Тест нь дараах хэлбэртэй байна. Шалгуулагч бүрт хар цагаан өнгөөр будагдсан $4×4$ хэмжээтэй цаас өгнө. Шалгуулагч нь хамгийн ихдээ нэг нүдийг сонгон эсрэг өнгөөр нь будаж дан хар, эсвэл дан цагаанаар бүрдсэн $2×2$ квадрат үүсгэх ёстой. Хэрвээ анх өгөгдсөн материалд ийм квадрат байвал оролцогч будалт хийлгүйгээр шууд квадрат өгөгдсөн байгааг хэлнэ.

Хэрвээ оролцогч нэг нүд будах, эсвэл огт нүд будалгүйгээр ижил өнгийн нүднүүдээс тогтсон $2×2$ квадрат үүсгэж чадахгүй бол тестийг давж чадахгүй. Шалгуулагч энэхүү шалгуурыг давах боломжтой эсэхийг тогтооно уу!

Оролт

Тус бүртээ дөрвөн тэмдэгттэй дөрвөн мөр өгөгдөнө. $i$ дах мөрний $j$ дэх тэмдэгт нь анх өгөгдсөн квадратын $i$ дах мөр, $j$ дэх баганы тэмдэгтийг илтгэх бөгөөд хэрвээ тэмдэгт нь "." бол цагаан, "#" бол хар өнгийг илтгэнэ.

Гаралт

Хэрвээ тестийг давж чадах бол YES, чадахгүй бол NO гэж хэвлэнэ.

Орчуулсан: Б.Батхуяг

Жишээ тэстүүд

Оролт
####
.#..
####
....
Гаралт
YES
Оролт
####
....
####
....
Гаралт
NO

Тэмдэглэл

In the first test sample it is enough to repaint the first cell in the second row. After such repainting the required $2 × 2$ square is on the intersection of the $1$-st and $2$-nd row with the $1$-st and $2$-nd column.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...