B. Бөмбөг хаана байгаа вэ?

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Петя, Вася хоёр тоглоом тоглож байна. Петяд дараалан байрлуулсан $n$ ширхэг тунгалаг биш шилэн аяга байгаа. Аягануудын байрлал нь зүүнээс баруун тийш $1$-ээс $n$ хүртэлх бүхэл тоонуудаар дугаарлагдсан. Аяга биш зөвхөн байрлал нь дугаарлагдсан гэдгийг анхаарна уу.

Эхлээд Петя $s$ байрлалд байгаа аяганд жижиг бөмбөг хийжээ. Дараа нь тэр хэд хэдэн удаа (магадгүй тэг удаа) урьдчилан тодорхойлогдсон холих үйлдэл гүйцэтгэнэ. Холих үйлдэл гэдэг нь эхний байрлалаас $p_{1}$ байрлал руу, хоёрдахь байрлалаас $p_{2}$ байрлал руу гэх мэтчилэн аягыг шилжүүлнэ гэсэн үг. Нэг холих үйлдлээр бүх аягануудыг нэгэн зэрэг шилжүүлнэ гэж үзнэ. Аягануудыг шилжүүлэх үед бөмбөг нэг аяганаас өөр нэг аяга руу орно гэж байхгүй, бөмбөг анх тавьсан байсан аягатай хамт шилжинэ.

Холих үйлдлүүдийн эцэст Петя Васяд $t$ байрлалд байгаа аяганаас бөмбөгийг гаргаж ирж харуулах ёстой. Васягийн даалгавар бол Петягийн гүйцэтгэх холих үйлдлийн боломжит хамгийн бага тоог хэлнэ, эсвэл Петя андуурсан ба бөмбөг $s$ байрлалаас $t$ байрлалд холих үйлдлүүдийн дүнд хүрж чадахгүй гэдгийг тодорхойлох ёстой.

Оролт

Эхний мөр нь гурван бүхэл тоо агуулна: $n, s, t\ (1 ≤ n ≤ 10^{5}; 1 ≤ s, t ≤ n)$. Эдгээр нь аягануудын тоо ба бөмбөгний эхний болон эцсийн байрлал. Хоёр дахь мөр нь зайгаар тусгаарлагдсан $n$ ширхэг бүхэл тоонуудыг агуулна: $p_{1}, p_{2}, ..., p_{n} (1 ≤ p_{i} ≤ n)$. Эдгээр нь холих үйлдлийн үед хийгдэх шилжүүлгүүдийг илэрхийлнэ. Бүх $p_{i}$ ялгаатай гэдэг нь баталгаатай болно.

$s$ болон $t$ тэнцүү байж болно гэдгийг анхаарна уу.

Гаралт

Хэрвээ шилэн бөмбөлөг $s$ байрлалаас $t$ байрлалд очих боломжтой бол нэг мөрөнд сөрөг биш бүхэл тоо хэвлэнэ. Энэ нь шилэн бөмбөлгийг $t$ байрлалд авч ирэхэд хэрэгтэй хамгийн бага холих үйлдлийн тоо юм. Хэрвээ энэ боломжгүй бол "-1" гэж хэвлэнэ.

Орчуулсан: Даариймаа

Жишээ тэстүүд

Оролт
4 2 1
2 3 4 1
Гаралт
3
Оролт
4 3 3
4 1 3 2
Гаралт
0
Оролт
4 3 4
1 2 3 4
Гаралт
-1
Оролт
3 1 3
2 1 3
Гаралт
-1
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...