A. Бага зэрэг буурах сэлгэмэл

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Сэлгэмэл $p$ гэдэг нь $p1,  p2,  ...,  pn$ гэж $n$ ширхэг ялгаатай бүхэл тоонуудын дарааллаас бүтсэн ба тэдгээрийн аль нь ч n ээс хэтрэхгүй юм. Бид p сэлгэмэлийн i дахь элементийг $pi$ гэж үзэх юм. Мөн $n$ нь сэлгэмэл $p1,  p2,  ...,  pn$ ийн урт юм.Сэлгэмэл $p1, p2, ..., pn$ ийн буурах коэффициент гэдэг нь бүх $(1 ≤ i < n), i$ уудын хувьд $pi > pi + 1$ ийм байх тоонуудын тоо юм.

Таньд $n$ болон $k$ тоо өгөгдөнө. Таны бодлого бол $n$ урттай $k$ буурах коэффициенттэй сэлгэмэлийг хэвлэх юм.

Оролт

Ганц мөрөнд $n, k (1 ≤ n ≤ 105, 0 ≤ k < n)$ бүхэл тоонууд зайгаар тусгаарлан өгөгдөнө. Сэлгэмэлийн урт болон буурах коэффициент.

Гаралт

Ганц мөрөнд $n$ урттай $k$ буурах коэффициенттэй $p1, p2, ..., pn$ сэлгэмэлийн n тоонууд зайгаар тусгаарлан өгөгдөнө. Хэрвээ энэ нөхцөлийг хангах хэд хэдэн сэлгэмэл байгаа бол алийг нь ч хэвлэсэн болно. Ийм нөхцөл хангах сэлгэмэл заавал оршин байна.

Орчуулсан: Gantushig

Жишээ тэстүүд

Оролт
5 2
Гаралт
1 5 2 4 3
Оролт
3 0
Гаралт
1 2 3
Оролт
3 2
Гаралт
3 2 1
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...