E. Хамгийн их зайдас

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Битландчууд үнэхээр сонин хүмүүс. Тэд өөрсдийн гэсэн бодлоготой ба өөрсдийн гэсэн шийдэлтэй юм. Мөн тэд өөрсдийн гэсэн бодолтой ба өөрсдийн гэсэн итгэл үнэмшил, үнэ цэнэ мөн сайн чанартай. Тэд мөн өөрсдийн гэсэн хоолнууд мөн зайдаснуудтай!

Битландад нэг зайдас гэдэг нь бүхэл тоонуудын цуваа байдаг! Тухайн зайдасны амттай байдал нь уг зайдас дахь бүх бүхэл тоонуудын битийн OR үйлдлийн үгүйсгэлтэй ($xor$ үйлдэл) тэнцүү байдаг.

Нэгэн өдөр Ноён Биткош (орон нутгийн тогооч) өөрийн Битзоогийнгазар-аа хаах гэж байхад Битланд хотын хамгийн алдартай иргэд болох БитХавал болон БитАрёо нар зоогийн газарт орж ирэн тус бүр нь нэг зайдас захиалжээ.

Гэвч Ноён Биткош-д ганцхан зайдас үлдсэн байв. Тиймээс тэрээр зайдасны эхлэл хэсгийг (0 эсвэл хэд хэдэн ширхэг цувааны эхний элементүүд) таслан БитХавал-д өгөх ба төгсгөл хэсгийг (0 эсвэл хэд хэдэн ширхэг цувааны төгсгөлийн элементүүд) таслан БитАрёо-д өгөх юм. Зайдасны эдгээр хэсгүүдийн нэг хэсэг нь эсвэл 2-уулаа хоосон байж болохыг анхаарна уу. Мэдээж хэрэг таслагдсан хэсгүүд нь хоорондоо огтлолцоогүй байна (цувааны ямар ч элемент нь 2 хэсэгт 2-ууланд нь байхгүй).

БитХавал болон БитАрёо нарын талархал нь тэдгээрийн зайдаснуудын амттай байдлуудын битийн XOR үйлдэлтэй тэнцүү байна. Хоосон зайдасны амттай байдал нь 0 байх юм.

Эдгээр эрхэм хүндэт иргэд БитХавал болон БитАрёо нарын талархал нь хамгийн их байхаар зайдсыг таслах арга олно уу.

Оролт

Эхний мөрөнд бүхэл тоо $n$ ($1 ≤ n ≤ 10^{5}$) өгөгдөнө.

Дараагийн мөрөнд $n$ ширхэг бүхэл тоо $a_{1}, a_{2}, ..., a_{n}$ $(0 ≤ a_{i} ≤ 10^{12})$ өгөгдөх ба эдгээр нь Ноён Биткош-ын зайдсыг илэрхийлнэ.

С++ дээр 64-битийн бүхэл тоонуудыг унших болох бичихдээ %lld тодорхойлогчийг битгий ашиглана уу. cin, cout streams эсвэл %I64d гэсэн тодорхойлогч ашиглахыг илүүд үзнэ үү.

Гаралт

БитХавал болон БитАрёо нарын оройн хоолноос авах хамгийн их талархал болох ганц бүхэл тоог хэвлэнэ үү.

Орчуулсан: Баатархүү

Жишээ тэстүүд

Оролт
2
1 2
Гаралт
3
Оролт
3
1 2 3
Гаралт
3
Оролт
2
1000 1000
Гаралт
1000
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...