D. Өөр нэгэн тоон тоглоом

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Ихэнх оролцогчид энэ хэсгийг уншдаггүй учраас би Битландчууд үнэхээр сонин хүмүүс болохыг дахин хэлье. Тэд өөрсдийн гэсэн ажилтай, өөрсдийн гэсэн ажлын аргатай, өөрсдийн гэсэн амьдрал, зайдас болон тоглоомтой!

Та Битландын талаар ихээхэн сонирхож байгаа учраас би танд эдгээр тоглоомуудын нэгийг харах боломж олгоё.

БитЛЖМ болон БитАрёо нар өөр нэгэн солиотой ухаан шаардсан Битландын тоглоом тоглож байв. Тэдэнд сөрөг биш бүхэл тоонууд $a_{1}, a_{2}, ..., a_{n}$-ын дараалал байв. Тоглогчид өөрсдийн ээлж дээрээ нүүдэл хийх ба БитЛЖМ эхэлж нүүнэ. Тоглогч бүр өөрсдийн ээлж дээрээ дараах 2 үйлдлийн нэгийн заавал хийх юм:

  • Бүхэл тоонуудын нэгийг нь авах ба бид үүнийг $a_{i}$ гэж тэмдэглэе. Дараа нь $x$ $(1 ≤ x ≤ a_{i})$ бүхэл тоог сонгох ба $a_{i}$-г $x$-ээр багасгана. Өөрөөр хэлбэл $a_{i} = a_{i} - x$ гэсэн үйлдлийг хийх юм.
  • Бүхэл тоо $x$ -г сонгох ба дараа нь бүх $a_{i}$-г $x$-ээр багасгана. Өөрөөр хэлбэл бүх $i$-ын хувьд $a_{i} = a_{i} - x$ гэсэн үйлдлийг хийх юм.

Үйлдэл хийж чадахгүй болсон тоглогч хожигдоно.

Танд анхны дараалал $a_{1}, a_{2}, ..., a_{n}$ өгөгдөв. 2 тоглогч 2-уулаа ухаалаг тоглоно гэж үзэх ба БитЛЖМ болон БитАрёо уг дарааллаар дээр дүрслэгдсэн тоглоомыг тоглоход хэн ялахыг тодорхойлно уу.

Оролт

Эхний мөрөнд бүхэл тоо $n$ ($1 ≤ n ≤ 3$) өгөгдөнө.

Дараагийн мөрөнд $n$ ширхэг бүхэл тоо $a_{1}, a_{2}, ..., a_{n}$ $(0 ≤ a_{i} < 300)$ өгөгдөнө.

Гаралт

Ялагчийн нэр буюу "$BitLGM$" эсвэл "$BitAryo$" (хашилтгүйгээр) гэж хэвлэнэ үү (2 тоглогчийг ухаалаг тоглоно гэж үзнэ).

Орчуулсан: Баатархүү

Жишээ тэстүүд

Оролт
2
1 1
Гаралт
BitLGM
Оролт
2
1 2
Гаралт
BitAryo
Оролт
3
1 2 1
Гаралт
BitLGM
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...