C. XOR ба OR

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

"Битланд"-чууд бол жаахан өвөрмөц хүмүүс л дээ. Тэд юм бүхнийг өөрөөр хийдэг. Тэд өөр цагаан толгой ашигладаг ба тэмдэгт мөрийг ч гэсэн өөрөөр дүрсэлдэг.

Битландын тэмдэгт мөр нь зөвхөн "0" болон "1" гэсэн тэмдэгтээс бүтнэ.

Битланд хотын захирагч тэмдэгт мөрөөр (мэдээж Битланд тэмдэгт мөр) тоглох дуртай. Тэр $A$ тэмдэгт мөр сонгож аваад хэд хэдэн ($0$ байж болно) үйлдэл хийжээ.

Тэрхүү үйлдэл нь тэмдэгт мөрийн хөрш зэрэгцээ хоёр тэмдэгтийг ($X$, $Y$) сонгож аваад $P = X \ xor \ Y$ болон $Q = X \ or \ Y$ гэсэн үйлдлийг хийж гарсан $P$, $Q$ хоёр тэмдэгтийг $X$, $Y$-н оронд сольж тавина.

($xor$ - гэдэг нь битийн xor үйлдэл, $or$ - нь битийн or үйлдэл)

Жишээ нь энэ үйлдлээр "11" гэсэн тэмдэгт мөр "10" юм уу "01"-руу хөрвөх боломжтой. "1" гэсэн тэмдэгт мөр өөр тэмдэгт мөр рүү хөрвөх боломжгүй.

Танд $A$, $B$ гэсэн хоёр "Битланд" тэмдэгт мөр байгаа бол $A$ тэмдэгт мөрийг дээрх үйлдлийг хийсээр ($0$ удаа хийж болно) $B$ тэмдэгт мөр рүү шилжүүлж болох эсэхийг тодорхойлно уу.

Оролт

Эхний мөрөнд $A$ тэмдэгт мөр, дараагийн мөрөнд $B$ тэмдэгт мөр. Тэмдэгт мөрүүд ялгаатай урттай байж болно. Тэмдэгт мөрүүд зөвхөн 1 юм уу 0-ээс тогтох ба хэзээ ч хоосон байхгүй мөн урт нь $10^6$-аас хэтрэхгүй.

Гаралт

$B$ тэмдэгт мөрийг гаргаж болох бол "YES" үгүй бол "NO" гэж хашилтгүйгээр хэвлэнэ.

Орчуулсан: gmunkhbaatarmn

Жишээ тэстүүд

Оролт
11
10
Гаралт
YES
Оролт
1
01
Гаралт
NO
Оролт
000
101
Гаралт
NO
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...