B. Өндөг будсан нь

хугацааны хязгаарлалт 5 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Битландууд маш хачин хүмүүс юм. Тэдэнд их өвөрмөц заншил байдаг. Заншил ёсоор Авга ах $J$ Битландын эртний наадам болох Битрузын үеэр $n$ ширхэг будсан өндөгтэй байхыг хүсчээ. Тэгээд $G$ болон $A$-аас энэ ажлыг хийх эсэхийг асуусан байна.

Энэ бол амархан зүйл учраас хүүхдүүд дуртай байв, дээрээс тэд цалинтай ажиллана шүү дээ!

Авга ах $J$ нийт $n$ ширхэг өндөг авсан. $G$ өндөг бүрийг будах өөрийн үнийг санал болгосон ба түүнтэй адилаар $A$ өндөг бүрийг будах өөрийн үнийг санал болгосон. Өндөг бүрийг будахад $A$ ба $G$ хоёрын хүсэж байгаа мөнгөний нийлбэр нь $1000$-тай тэнцүү байна.

Авга ах $J$ өндөг бүрийг яг нэг хүүхдэд өгсөн байхаар хүүхдүүдийн хооронд өндөгнүүдийг хуваарилахыг хүссэн. Мөн авга ах $J$ $A$-д өгөх мөнгөний нийт хэмжээг $G$-д өгөх мөнгөний нийт хэмжээнээс $500$-с ихгүй зөрүүтэй байлгахыг хүссэн.

Авга ах $J$-д шаардлагатай хуваарилалтыг хийхэд тусал, эсвэл ийм маягаар өндөгнүүдийг хуваарилах боломжгүй гэдгийг хэл.

Оролт

Эхний мөр нь өндөгнүүдийн тоо болох $n$ $(1 ≤ n ≤ 10^{6})$ бүхэл тоог агуулна.

Дараагийн $n$ мөр бүр нь $a_{i}$ ба $g_{i}$ $(0 ≤ a_{i}, g_{i} ≤ 1000; a_{i} + g_{i} = 1000)$ бүхэл тоонуудыг агуулна: $a_{i}$ бол $i$-р өндгөнд $A$-н санал болгосон үнэ бөгөөд $g_{i}$ нь $i$-р өндгөнд $G$-н санал болгосон үнэ.

Гаралт

Будалтыг хуваарилах боломжгүй бол "-1" гэж хэвлэнэ.

Эсрэг тохиолдолд $n$ ширхэг "G" ба "A" үсэгнүүдээс бүрдсэн тэмдэгт мөр хэвлэнэ. Энэ тэмдэгт мөрийн $i$-р үсэг нь шаардсан хуваарилалтанд $i$-р өндгийг авсан хүүхдийг илэрхийлнэ. A. хүүхдийг "$A$" үсэг, G. хүүхдийг "$G$" үсэг илэрхийлнэ. Авга ах $J$-н $A$-н будалтанд төлөх мөнгө $S_{a}$, $G$-н будалтанд төлөх мөнгө $S_{g}$ бол эдгээр нь $|S_{a} - S_{g}| ≤ 500$ тэнцэтгэл бишийг хангана.

Хэрвээ хэд хэдэн шийд байгаа бол та тэдний алийг нь ч хэвлэж болно.

Орчуулсан: Даариймаа

Жишээ тэстүүд

Оролт
2
1 999
999 1
Гаралт
AG
Оролт
3
400 600
400 600
400 600
Гаралт
AGA
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...