Монгол хэлээр
In English
По-Русски
Сайтын тухай
Тэмцээнүүд
Бодлогууд
Чансаа
Орчуулгын саналууд (209)
mn/282-A
com/282-A
Хадгалах
Fullscreen
# Бит++ Битландад олон зуун жил хэрэглэгдэж ирсэн Бит++ хэл нь зөвхөн ганц хувьсагчтай ($X$), зөвхөн хоёр үйлдэлтэй. - `++` үйлдэл нь хувьсагчийн утгыг 1-ээр нэмэгдэнэ. - `--` үйлдэл нь хувьсагчийн утгыг 1-ээр хорогдуулна. Бит++ хэлний **илэрхийлэл** нь зөвхөн хувьсагч дээрх нэг үйлдэл байх ба хувьсагч үйлдэл хоёрын хооронд ямар ч зайгүйгээр бичигдэнэ. Бит++ хэлний **програм** нь илэрхийллүүдийн дараалал байдлаар бичигдэнэ. Танд Бит++ хэл дээрх програмын код өгөгдөнө ($X$-н анхны утга $0$-тэй тэнцүү). Програм ажиллаад дуусахад гарах $X$-н утгыг олно уу. ## Оролт Эхний мөрөнд илэрхийллүүдийн тоог илэрхийлэх тоо $n$ ($1 ≤ n ≤ 150$). Дараагийн $n$ мөрөнд мөр бүрд нэг илэрхийлэл байна. Илэрхийлэл зөвхөн $X$ хувьсагч дээр хийгдэж байгаа `++` юм уу `--` үйлдлээс тогтох ба зөвхөн "-", "+", "X" тэмдэгтүүдийг агуулна. Хоосон үйлдэл гэж байхгүй ба хувьсагч үйлдэл хоёр ямар ч дарааллаар байрлаж болно. ## Гаралт $X$-н эцсийн утгыг хэвлэнэ. -- gmunkhbaatarmn
Жишээ тэстүүд
Оролт
1 ++X
Гаралт
1
Оролт
2 X++ --X
Гаралт
0