A. Бит++

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Битландад олон зуун жил хэрэглэгдэж ирсэн Бит++ хэл нь зөвхөн ганц хувьсагчтай ($X$), зөвхөн хоёр үйлдэлтэй.

  • ++ үйлдэл нь хувьсагчийн утгыг 1-ээр нэмэгдэнэ.
  • -- үйлдэл нь хувьсагчийн утгыг 1-ээр хорогдуулна.

Бит++ хэлний илэрхийлэл нь зөвхөн хувьсагч дээрх нэг үйлдэл байх ба хувьсагч үйлдэл хоёрын хооронд ямар ч зайгүйгээр бичигдэнэ.

Бит++ хэлний програм нь илэрхийллүүдийн дараалал байдлаар бичигдэнэ.

Танд Бит++ хэл дээрх програмын код өгөгдөнө ($X$-н анхны утга $0$-тэй тэнцүү). Програм ажиллаад дуусахад гарах $X$-н утгыг олно уу.

Оролт

Эхний мөрөнд илэрхийллүүдийн тоог илэрхийлэх тоо $n$ ($1 ≤ n ≤ 150$).

Дараагийн $n$ мөрөнд мөр бүрд нэг илэрхийлэл байна. Илэрхийлэл зөвхөн $X$ хувьсагч дээр хийгдэж байгаа ++ юм уу -- үйлдлээс тогтох ба зөвхөн "-", "+", "X" тэмдэгтүүдийг агуулна. Хоосон үйлдэл гэж байхгүй ба хувьсагч үйлдэл хоёр ямар ч дарааллаар байрлаж болно.

Гаралт

$X$-н эцсийн утгыг хэвлэнэ.

Орчуулсан: gmunkhbaatarmn

Жишээ тэстүүд

Оролт
1
++X
Гаралт
1
Оролт
2
X++
--X
Гаралт
0
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...