E. ДравДе дэлхийг аварсан нь

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Ямар аймшигтай вэ! Тахиануудын галактикийн эзэнт гүрэн үзэсгэлэнт «Z» хотыг эзлэхээр завдаж байна. Тэд өдөрт сая сая тахиан цэргүүдийг үйлдвэрлэдэг, хашаагаар хүрээлэгдсэн аварга инкубаторыг барьчихаад байна. Энэхүү аварга инкубатор нь $Oxy$ хавтгай дээрх $n$ орой бүхий олон өнцөгт адил хэлбэртэй. Мэдээжийн хэрэг ДравДе зүгээр суулгүй, тахианы эзэнт гүрэнг устгахыг хүсч байгаа. Тэрээр энэхүү үйл хэрэгээ инкубаторыг устгахаас эхлэх нь эргэлзээгүй юм.

ДравДе инкубаторын гадна, $A(x_{a}, y_{a})$ цэгт байгаа бөгөөд тэр дотогш орж, тэнд ажилладаг бүх тахиаг устгахыг хүсч байв. Гэхдээ зохицуулах зүйл их байлаа! Асуудлын гол нь ДравДе саяхан роликоор гулгаж байгаад $2$ хөлөө хугалсанд байв. Тиймээс тэр инкубаторын бүсэд өөрийн LEVAP-41 онгоцоор хүрэхээр болжээ.

LEVAP-41 нь $V(x_{v}, y_{v}, z_{v})$ хурдтай нисдэг. ДравДе $A$ цэгээс онгоцондоо сууж, хэсэг нисээд, агаарт үсрэн бууна. ДравДе нэлээд хүнд жинтэй учраас $F_{down}$ хурдаар босоо тэнхлэгийн дагуу доош унана. ДравДе өөрийн чөлөөт уналтын аль ч цэгт шүхрээ задалж болох бөгөөд энэ үеэс эхлэн газарт буух хүртлээ тэрээр салхины $U(x_{u}, y_{u}, z_{u})$ хурдаар бууна. Харамсалтай нь ДравДе математикдаа тийм ч сайн биш. Та хөөрхий дэлхийг аврагчид инкубаторын бүсэд газардуулах, агаарт үсрэх төлөвлөгөөг олоход туслах уу? Хэрэв хариулт нь цор ганц биш бол ДравДе онгоцны нислэгийн хамгийн бага хугацаатай төлөвлөгөөг олохыг хүсч байгаа. Гэсэн ч олон хариулттай хэвээр байвал тэр шүхрээ задлахаас өмнөх чөлөөт уналтынхаа хамгийн бага хугацаатайг олмоор байгаа.

Оролт

Эхний мөр нь хашааны оройн тоог харуулах $n$ ($3≤n≤10^{4}$) тоог агуулна. Дараагийн $n$ мөрүүд нь эдгээр оройнуудыг координатыг ($x_{i}, y_{i}$) цагийн зүүний дагуу эсвэл цагийн зүүний эсрэг дарааллаар агуулна. Хашаа өөрийгөө огтлохгүй гэдэг нь баттай.

Дараагийн $4$ мөр нь мөр бүрд $A(x_{a}, y_{a})$ цэгийн координатууд, $V(x_{v}, y_{v}, z_{v})$, $F_{down}$ болон $U(x_{u}, y_{u}, z_{u})$ хурдыг агуулна. Оролтын тоо бүр нь бүхэл тоо байна. Координатууд нь абсолют утгаараа $10^{4}$-аас хэтрэхгүй. $z_{v}>0$ байх ба $F_{down} < 0; z_{u}<0$, мөн $A$ нь инкубаторын бүсийн гадна байна.

Гаралт

Эхний мөрөнд $t_{1}, t_{2}$ $2$ тоог хэвлээрэй. Энд ДравДе $t_{1}$ (нислэгийн эхнээс эхлэн тоолсон) цагт агаарт үсрэн, $t_2$ цагт шүхрээ задлан инкубаторын бүсэд газардана (хил дээр газардахыг уг бүсэд газардсан гэж үзнэ). Хэрэв Дравде шүхрээ задлахгүй бол $2$ дахь тоо нь ДравДегийн газарт буусан хугацаатай тэнцүү байна. Хэрэв ДравДе инкубаторын бүсэд буух боломжгүй бол "-1 -1" гэж хэвлээрэй. Хэрэв хариулт нь цор ганц биш бол хамгийн бага $t_{1}$ бүхий хариултыг хэвлээрэй. Гэсэн ч олон хариулттай бол хамгийн бага $t_{2}$ бүхий хариултыг хэвлээрэй. Таны хариултын үнэмлэхүй болон харьцангуй алдаа нь $10^{-6}$-аас бага байх ёстой.

Орчуулсан: Солонго

Жишээ тэстүүд

Оролт
4
0 0
1 0
1 1
0 1
0 -1
1 0 1
-1
0 1 -1
Гаралт
1.00000000 0.00000000
Оролт
4
0 0
0 1
1 1
1 0
0 -1
-1 -1 1
-1
0 1 -1
Гаралт
-1.00000000 -1.00000000
Оролт
4
0 0
1 0
1 1
0 1
0 -1
1 1 1
-1
1 1 -1
Гаралт
0.50000000 0.00000000
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...