A. Бендэрийн асуудал

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Бендэр робот Фрэйд төрсөн өдрийн бэлэг хийхээр шийджээ. Тэр $n$ хадаас хадаад ямар нэг дарааллаар тэдгээрийг $1$-ээс $n$ хүртэл дугаарласан. Бендэр төмөр утас ашиглан зураг зурахаар боллоо. Энэхүү зураг нь хадааснуудаас (өгөгдсөн дарааллаар) тогтсон оройнуудтай, битүү тахир шугам байна. Олон өнцөгтийн ирмэгүүд нь координатын тэнхлэгүүдтэй параллель байх ёстой. Олон өнцөгт нь өөртэйгээ огтлолцож болно. Бендэр аль нэг төмөр утсыг аван $90$ градусын өнцөг үүсгэхээр ердөө ганц удаа нугална. Дараа нь нугалсан хэсгээ ямар нэгэн сул хадаасанд бэхлэн, уг утасныхаа $2$ төгсгөлийг зэргэлдээ $2$ хадаасанд бэхэлнэ. Хэрэв хадаасанд бэхлэгдсэн ямар нэг утас (төгсгөлөөрөө ч, нугалсан хэсгээрээ ч) байхгүй бол уг хадаасыг сул гэж үзнэ.

Нэг утсыг $2$ удаа ашиглахгүй. Бүх утсыг заавал ашиглах шаардлагагүй.

Энэхүү хэцүү даалгаврыг биелүүлэхэд Бендэрт туслаарай.

Оролт

Эхний мөр нь хадаасны тоо болон утасны тоог харуулах $n$ and $m$ ($4 ≤ n ≤ 500, 2 ≤ m ≤ 500$, $n$ нь тэгш тоо) $2$ бүхэл тоог агуулна. Дараагийн $n$ мөрний $i$-р мөр нь $i$-р хадаасны координатыг харуулах $2$ бүхэл тоог агуулна. Хадаас нь оролтонд өгөгдсөн дарааллаар холбогдоно. Сүүлийн мөр нь утасны уртыг харуулах $m$ бүхэл тоог агуулна. Координат нь абсолют утгаараа $10^{4}$-аас хэтрэхгүй. Утасны урт $1$-ээс $200000$ хооронд байна. Аль ч утсыг $2$ удаа ашиглахгүй. Өгөгдсөн тахир шугамын ирмэгүүдийг координатын тэнхлэгтэй параллель гэж үзнэ. Дараалсан ямар ч $3$ хадаас нэг шулуун дээр оршихгүй.

Гаралт

Бендэрийн асуудлыг шийдвэрлэх боломжгүй бол $NO$ гэж хэвлээрэй. Эсрэг тохиолдолд эхний мөрөнд $YES$, $2$ дахь мөрөнд $n$ ширхэг тоог хэвлээрэй. Энд $i$-р тоо нь $i$-р хадаасанд нугалсан хэсгээрээ бэхлэгдсэн утасны тоо байх ба хэрэв тийм утас байхгүй бол $-1$ гэж хэвлээрэй.

Олон хариулт байвал аль нэгийг нь хэвлээрэй.

Орчуулсан: Солонго

Жишээ тэстүүд

Оролт
4 2
0 0
0 2
2 2
2 0
4 4
Гаралт
YES
1 -1 2 -1 
Оролт
6 3
0 0
1 0
1 1
2 1
2 2
0 2
3 2 3
Гаралт
YES
1 -1 2 -1 3 -1 
Оролт
6 3
0 0
1 0
1 1
2 1
2 2
0 2
2 2 3
Гаралт
NO
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...