C. Шат

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Танд $n$ бүхэл тооноос тогтсон $a_1,\ a_2,...,\ a_n$ дараалал байгаа. Мөн төнд $m$ ширхэг хүсэлт өгөгдсөн. $i$-дэх хүсэлт нь $l_i,\ r_i$ бүхэл тоонуудаар илэрхийлэгдэнэ. $l_i$ болон $r_i$ нь эх дарааллын $a_{l_i}$, $a_{l_{i+1}}$,..., $a_{r_i}$ дэд хэсгийг илэрхийлнэ. Хүсэлт бүрд та энэхүү дэд хэсэг нь шат мөн үү үгүй юү гэдэгт хариулах ёстой.

Шат гэдэг нь $b_1$, $b_2$,..., $b_k$ дараалал нь эхлээд буурахгүй байснаа дараа нь өсөхгүй байхыг хэлнэ. Өөрөөр хэлбэл $1≤x≤k$ ба $b_1\ ≤\ b_2\ ≤...≤\ b_x\ ≥\ b_{x+1}\ ≥\ b_{x+2}\ ≥\ ...\ ≥\ b_k$ нөхцхлийг хангах $x$ тоо олдох ёстой. Мөн үл буурах болон үл өсөх дараалал нь шат болно.

Оролт

Эхний мөрөнд дарааллын гишүүдийн тоо $n$, хүсэлтийн тоо $m$ $(1≤n,m≤10^5)$ байна. Хоёрдугаар мөрөнд дарааллын гишүүд болох $a_1$, $a_2$,..., $a_n$ $(1≤a_i≤10^9)$ өгөгдөнө. Дараагийн $m$ мөрөнд хүсэлтийг илэрхийлэх $l_i$, $r_i$ $(1≤l_i,r_i≤n)$ тоонууд агуулагдана.

Гаралт

$m$ мөрөнд хүсэлт орж ирсэн дарааллаар шат мөн бол "Yes", үгүй бол "No" гэж хэвлэнэ.

Орчуулсан: Говьхүү

Жишээ тэстүүд

Оролт
8 6
1 2 1 3 3 5 2 1
1 3
2 3
2 4
8 8
1 4
5 8
Гаралт
Yes
Yes
No
Yes
No
Yes
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...