B. Номнууд

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Валера чөлөөт цагаараа номын сан явж ном уншдаг. Өнөөдөр түүнд $t$ минут чөлөөт цаг байгаа. Тиймээс тэрээр $n$ ширхэг ном авсан ба ном бүрийг унших хугацааг таамагласан. Номнуудыг $1$-ээс $n$ хүртэл дугаарлая. Тэгвэл Валера $i$-дэх номыг уншихад $a_i$ хугацаа зарцуулна.

Валера дураараа $i$-дэх номыг сонгож аваад $i,\ i+1,\ i+2,...$ гэх мэт үргэлжлүүлэн $n$-дэх номыг дуустал эсвэл чөлөөт цагаа дуустал уншина. Валера номыг дуустал нь уншдаг. Хэрвээ түүнд тэр номыг уншиж дуусгах цаг байхгүй бол тэр номыг эхлүүлэлгүй уншлагаа зогсооно.

Валерагийн уншиж чадах хамгийн их номын тоог ол.

Оролт

Эхний мөрөнд түүний сонгосон номын тоо $n$ болон түүнд байгаа чөлөөт цаг $t\ (1 ≤ n ≤ 10^5;\ 1 ≤ t ≤ 10^9)$ байна. Дараагийн мөрөнд номнуудыг уншиж дуусгахад шаардлагатай цагууд $a_1,\ a_2,...,\ a_n\ (1 ≤ a_i ≤ 10^4)$ гэж өгөгдөнө.

Гаралт

Валерагийн уншиж чадах хамгийн их номны тоог хэвлэ.

Орчуулсан: Говьхүү

Жишээ тэстүүд

Оролт
4 5
3 1 2 1
Гаралт
3
Оролт
3 3
2 2 3
Гаралт
1
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...