A. Спирал дээрх цэг

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Валера морь Декартын хавтгай дээр амьдардаг. Мөн уг хавтгайд хязгааргүй үргэлжлэх спирал зурагдсан байгаа. Дараах хэсэг нь спиралын нэгээхэн бүтэц болно. $[(0,\ 0),\ (1,\ 0)]$, $[(1,\ 0),\ (1,\ 1)]$, $[(1,\ 1),\ (-1,\ 1)]$, $[(-1,\ 1),\ (-1,\ -1)]$, $[(-1,\ -1),\ (2,\ -1)]$, $[(2,\ -1),\ (2,\ 2)]$ гэх мэт. Энэ хязгааргүй үргэлжлэх спирал нь хавтгай дээрх бүх бүхэл цэгийг дайрна.

Валера морь координатын эхлэл $(0,\ 0)$ цэг дээр амьдардаг. Тэрээр спиралаар явж $(x,\ y)$ цэг дээр очихыг хүсэж байгаа ба тэрээр дөрвөн хөлтэй учир эргэлт хийхэд хэцүү байдаг. Тиймээс Валераг $(0,\ 0)$ цэгээс $(x,\ y)$ цэг хүртэл нийт хэдэн эргэлт хийхийг тооцоол.

Оролт

Нэг мөрөнд $x,\ y(|x|,|y|≤100)$ тоонууд өгөгдөнө.

Гаралт

Валерагийн хийх эргэлтийн тоог хэвлэнэ

Орчуулсан: Говьхүү

Жишээ тэстүүд

Оролт
0 0
Гаралт
0
Оролт
1 0
Гаралт
0
Оролт
0 1
Гаралт
2
Оролт
-1 -1
Гаралт
3
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...