B. Шинэ бодлого

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Шинэ бодлого зохиох ихэнх хүмүүст амархан байдаг. Гэхдээ түүндээ нэр өгнө гэдэг хүндхэн асуудал болдог билээ. Бид Codeforces-ийн сүүлийн бодлогуудын нэрний дэд хэсэг болдоггүй нэрийг хайж байна. Та бидэнд туслаж чадах уу?

Бид танд Codeforces-ийн сүүлийн $n$ бодлогоны нэр болох англи цагаан толгойн жижиг үсгүүдээс бүтсэн $n$ ширхэг үг өгнө. Та эдгээр нэрний альных нь ч дэд хэсэг болдоггүй хамгийн богино нэрийг ол. Хэрэв тийм нэр олон байвал цагаан толгойн дарааллаар хамгийн багыг нь олно.

$s$=$s_1$$s_2$... $s_{|s|}$ (энд $|s|$ нь $s$ тэмдэгт мөрийн урт) тэмдэг мөрийн $s[l... r]$ $(1≤l≤r≤|s|)$ дэд хэсэг гэдэг нь $s_l$$s_{l+1}$... $s_r$ гэсэн тэмдэгтийн дарааллыг хэлнэ.

$x$=$x_1$$x_2$...$x_p$ тэмдэгт мөр нь $y$=$y_1$$y_2$...$y_q$ тэмдэгт мөрөөс цагаан толгойн дарааллаар бага байна гэдэг нь хэрэв $p

Оролт

Эхний мөрөнд $n$ ($1 ≤ n ≤ 30$) тоо байна. Энэ нь танд өгөх Codeforces-ийн сүүлийн бодлогуудын нэрний тоо байна.

Үүний дараагаар дараагийн $n$ мөрөнд бодлогын нэрнүүд байна. Нэрнүүд нь англи цагаан толгойн жижиг үсгүүдээс тогтсон ямар нэг сул зай агуулаагүй урт нь $1$-ээс багагүй $20$-оос ихгүй тэмдэгт мөр байна.

Гаралт

Бодлогын шийд болох дан жижиг үсгүүдээс бүтэх тэмдэгт мөрийг хэвлэнэ.

Орчуулсан: Naranbayar

Жишээ тэстүүд

Оролт
5
threehorses
goodsubstrings
secret
primematrix
beautifulyear
Гаралт
j
Оролт
4
aa
bdefghijklmn
opqrstuvwxyz
c
Гаралт
ab

Тэмдэглэл

In the first sample the first 9 letters of the English alphabet (a, b, c, d, e, f, g, h, i$) occur in the problem titles, so the answer is letter j$.

In the second sample the titles contain 26 English letters, so the shortest original title cannot have length 1. Title aa$ occurs as a substring in the first title.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...