C. Цаас зүсэх тоглоом

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Хоёр тоглогч дараах тоглоомыг тогложээ. Тоглогчдод нэг хутга болон нэг ширхэг дөрвөлжин шугамтай тэгш өнцөгт цаас байв. Цаасны нүд бүрд $1 × 1$ дөрвөлжингүүдээс тогтоно. Тоглогчид ээлж дараалан үйлдлээ хийх бөгөөд үйлдлээ хийж чадахгүй болсон тоглогч хожигдоно. Нэг үйлдэлд тоглогч хутгыг аван босоо эсвэл хэвтээ хэрчим зүснэ. Зүсэлт болгоны хоёр захын координат бүхэл тоо байна. Хэрвээ хутга дор хаяж нэг удаа хүрсэн бол цаасны хэсгийг зүсэгдсэн гэж тооцно. Тоглоомыг дуусахгүй болгохгүйн тулд үйлдэл болгонд цааснаас дор хаяж нэг зүсэгдээгүй хэсгийг зүсэх ёстой.

Цаас $1 × 1$ квадратууд болтлоо хуваагдаж байж тоглоом дуусна. Тоглоомын үеэр цаасны хэсгийг хөдөлгөх хориотой. Үүнээс гадна цаасны гадуур буюу хүрээ дагуулан зүсэхгүй.

Танд $n × m$ хэмжээтэй цаас өгөгдсөн бөгөөд цаасанд аль хэдийн $k$ ширхэг зүсэлт хийгджээ. Таны даалгавар бол хэрвээ тоглогчид энэ цаасан дээр тоглоомыг эхлүүлвэл хэн ялахыг олох юм. Хоёр тоглогч хоёулаа энэ тоглоомыг үнэхээр сайн тоглодог. Хэрвээ эхний тоглогч ялахаар байвал та хамгийн эхний ялах үйлдлийг олох ёстой.

Оролт

Эхний мөрөнд цаасны хэмжээ болон зүсэгдсэн тоо болох $n$, $m$, $k$ $(1 ≤ n, m ≤ 10^{9}, 0 ≤ k ≤ 10^{5})$ бүхэл тоонууд өгөгдөнө.

Дараагийн $k$ ширхэг мөрөнд зүсэгдсэн хэрчмийн 2 захын координатууд болох $xb_{i}, yb_{i}, xe_{i}, ye_{i}$ ($0 ≤ xb_{i}, xe_{i} ≤ n, 0 ≤ yb_{i}, ye_{i} ≤ m$) тоонууд өгөгдөнө.

Зүсэлт болгон $0$-ээс их урттай бөгөөд босоо эсвэл хөндлөн байна. Үүнээс гадна цаасны хүрээн дээгүүр зүсэлт хийхгүй.

Зүсэлтүүд огтлолцож, давхцаж, эсвэл адилхан байж болно. Өгөгдсөн зүсэлтүүд зөв тоглолтын үед үүссэн байх албагүй.

Гаралт

Хэрвээ хоёр дахь тоглогч ялвал "SECOND" гэж хэвлэнэ үү. Харин эхний тоглогч ялвал "FIRST" гэж хэвлэн дараагийн мөрөнд эхний тоглогчийн ялахын тулд хийх хамгийн эхний зүсэлтийг хэвлэнэ үү.

Орчуулсан: Энхлут

Жишээ тэстүүд

Оролт
2 1 0
Гаралт
FIRST
1 0 1 1
Оролт
2 2 4
0 1 2 1
0 1 2 1
1 2 1 0
1 1 1 2
Гаралт
SECOND
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...