A. Хэл суралцах

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

"BerCorp" компанийн $n$ ажилчид зөвшөөрөгдсөн $m$ хэлийг (1-ээс хүртэл $m$ дугаарлагдсан) албаны харилцаандаа ашиглаж болдог. Ажилчин болгонд зөвшөөрөгдсөн хэлнүүдээс өөрсдийнх ярьж чадах хэлнүүдийнх нь жагсаалт байгаа. Энэ жагсаалт нь хоосон байж болно. Өөрөөр хэлвэл тухайн ажилчин зөвшөөрөгдсөн хэлнүүдийн алийг нь ч мэддэгүй байж болно. Гэхдээ ажилчид зөвшөөрөгдсөн хэлнүүдээс хэд хэдийг сурахыг хүсч байгаа бөгөөд үүний хариуд Компани сургалтын төлбөрийг төлхөөр болжээ. Нэг хэл сурах сургалтын төлбөр нь нэг хүний $1$ бердоллар.

Бүх ажилчид хоорондоо зөвшөөрөгдсөн хэлээр харилцаж чаддаг байлгахийн тулд Компани нийт хэдэн бердоллар төлөх вэ? (тэд хоорондоо харилцихдаа шууд бусаар харилцаж болно өөрөөр хэлвэл бусад ажилчид нь орчуулга хийн тусалж болно)

Оролт

Эхний мөрөнд ажилчидын тоо ба зөвшөөрөгдсөн хэлний тоо болох $n$ ба $m$ ($2 ≤ n, m ≤ 100$) тоонууд өгөгдөнө.

Дараагийн $n$ мөрөнд ажилчидийн жагсаалт байна. $i$- дэхь мөрийн эхлэлд $i$ дэхь ажилчны мэдэх хэлний тоо болох $k_i$ ($0 ≤ k_i ≤ m$) бүхэл тоо. Энэ мөрний дараагийн $k_i$ тоонууд нь ажилчны мэдэх хэлнүүд болох $a_{ij}$ ($1 ≤ a_{ij} ≤ m$) байна. Ганц ч хэл мэддэггүй байж болохыг санаарай.

Гаралт

Компаний төлөх хамгийн бага төлбөр болох нэг бүхэл тоо хэвлэнэ.

Орчуулсан: Garid

Жишээ тэстүүд

Оролт
5 5
1 2
2 2 3
2 3 4
2 4 5
1 5
Гаралт
0
Оролт
8 7
0
3 1 2 3
1 1
2 5 4
2 6 7
1 3
2 7 4
1 1
Гаралт
2
Оролт
2 2
1 2
0
Гаралт
1

Тэмдэглэл

In the second sample the employee $1$ can learn language $2$, and employee $8$ can learn language $4$.

In the third sample employee $2$ must learn language $2$.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...