B. Бяцхан охин ба тоглоом

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Бяцхан охин тоглоомын дүрэмтэй бодлогуудад дуртай. Энэ бол тэдгээрийн нэг нь юм.

Хоёр тоглогчид Англи жижиг үсэгнүүдээс бүрдсэн $s$ тэмдэгт мөр байна. Тэд дараах дүрмээр тодорхойлсон тоглоом тоглоно:

  • Тоглогчид ээлжлэн нүүнэ. Тоглогч нэг нүүдлээр $s$ тэмдэгт мөрөөс дурын нэг үсгийг арилгаж болно.
  • Тоглогч нүүхээсээ өмнө $s$ тэмдэгт мөрийн үсэгнүүдийн байрыг сольж болох ба ингэхдээ палиндром тэмдэгт мөр болгож чадвал тухайн тоглогчийг ялсан гэж үзнэ. Урдаасаа болон араасаа (зүүнээсээ баруун болон баруунаас зүүн тийшээ) ижил уншигддаг тэмдэгт мөрийг палиндром гэнэ. Жишээлбэл, "abba" нь палиндром, харин "abc" бол палиндром биш.

Хоёр тоглогч хоёулаа сайн тоглосон бол хэн нь ялахыг тодорхойл. Эхлээд нүүсэн нь хожих уу, хоёрдугаарт нүүсэн нь хожих уу?

Оролт

Англи жижиг үсэгнүүдээс бүрдсэн $s$ ($1 ≤ |s|  ≤  10^{3}$) тэмдэгт мөрийг агуулсан нэг мөр оруулна.

Гаралт

Хэрвээ эхлээд нүүсэн тоглогч ялах бол нэг мөрөнд "First" гэж хэвлэнэ. Эсрэг тохиолдолд "Second" гэж хэвлэнэ. Үгнүүдийг хашилтгүй хэвлэнэ.

Орчуулсан: Даариймаа

Жишээ тэстүүд

Оролт
aba
Гаралт
First
Оролт
abca
Гаралт
Second
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...