B. Гүдгэр хэлбэрт

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

$n × m$ хэмжээтэй сараалжин хашаа өгөгджээ. Эхлээд тус сараалжны бүх нүднүүдийг цагаанаар будсан байна. Ленни сараалжны зарим нүднүүдийг (дор хаяж нэг нүдийг) хараар буджээ. Хэрэв хэн нэгэн талууд нь зэрэгцээ орших хоёр хар нүдийг ашиглан чиглэлээ нэгээс олон удаа өөрчлөлгүй дурын нэг хар нүднээс өөр нэг хар нүд рүү алхах боломжтой бол тухайн будсан сараалжийг гүдгэр хэлбэрт гэж нэрлэнэ. Доор өгөгдсөн зурагт зүүн талд байгаа сараалжийг гүдгэр хэлбэрт гэж үзэх бол баруун талд байгаа сараалжийг гүдгэр хэлбэрт гэж үзэхгүй. Учир нь баруун талын сараалжны нэг хар нүднээс нөгөө хар нүдрүү хүрэхийн тулд нэгээс олон удаа чиглэлээ өөрчлөх шаардлагатай хоёр нүд байна.

Оролтод өнгөөр будсан сараалж өгөгдсөн байна. Уг сараалж нь гүдгэр мөн эсэхийг тодорхойлоход Леннид тусална уу.

Оролт

Оролтын эхний мөрөнд $n$ болон $m$ $(1 ≤ n, m ≤ 50)$ гэсэн хоёр бүхэл тоо агуулагдах ба энэ нь сараалжны хэмжээг илэрхийлнэ. Дараагийн $n$ мөр тус бүр нь "B" эсвэл "W" тэмдэгтээс тогтох $m$ урттай тэмдэгт мөрийг агуулна. "B" тэмдэгт нь сараалжны хар өнгөөр будагдсан нүдийг илэрхийлэх бол "W" тэмдэгт нь цагаан нүдийг харуулна.

Сараалж нь дор хаяж нэг хар нүдтэй гэдэг нь үнэн болно.

Гаралт

Хэрэв сараалж нь гүдгэр хэлбэрт мөн бол "YES", үгүй бол "NO" гэж хэвлэнэ үү.

Орчуулсан: Энхгэрэл

Жишээ тэстүүд

Оролт
3 4
WWBW
BWWW
WWWB
Гаралт
NO
Оролт
3 1
B
B
W
Гаралт
YES
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...