A. Гэрэл унтраахуй

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Ленни $3 × 3$ хэмжээтэй хүснэгт болгон тавьсан гэрэлнүүдээр тоглох дуртай. Тоглоом эхлэхэд гэрэлнүүд бүгд асаалттай байна. Тэрээр аль нэг гэрлийг сонгон авч үйлдэл хийдэг ба ингэхэд сонгосон гэрэл мөн түүнтэй аль нэг талаараа хөрш гэрлүүдийн төлвийг эсэргээр нь сольдог (асаалттай бол унтраах, унтраалттай бол асаах). Тэгвэл тоглоом эхэлснээс хойш Леннигийн гэрэл тус бүрийг хэд хэдэн удаа сонгосон нь мэдэгдэж байгаа бол яг одоо гэрлүүд ямар ямар төлөвтэй байгааг олно уу.

Оролт

Гурван мөр болон гурван баганаас тогтох утгаараа $0$-ээс багагүй $100$-аас ихгүй 9 ширхэг тоо өгөгдөх ба $i$ дэх мөрийн $j$ дэх тоо нь $i$ дэх мөрийн $j$ дэх гэрэл хэдэн удаа дарагдсаныг илэрхийлнэ.

Гаралт

Гаралт нь гурван мөрөөс тогтох ба мөр бүр нь гурван тэмдэгт агуулна. Хэрэв $i$ дэх мөрийн $j$ дэх гэрэл асаалттай бол $i$ дэх мөрийн $j$ дэх утга "1" эсрэг тохиолдолд "0" байна.

Орчуулсан: Naranbayar

Жишээ тэстүүд

Оролт
1 0 0
0 0 0
0 0 1
Гаралт
001
010
100
Оролт
1 0 1
8 8 8
2 0 3
Гаралт
010
011
100
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...