C. Сүүлчийн нүх

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Луй хавтгай дээр $n$ ширхэг тойрог төлөвлөв. $i$ дэхь тойрог $(x_{i}, y_{i})$ цэг дээр төвтэй. $t = 0$ мөчид тойрогууд нэгэн зэрэг томорч эхэлнэ. Өөрөөр хэлвэл тойрог $t$ $(t > 0)$ хугацаанд $t$ радиустай болно. Тойргууд хязгааргүй цагаан хавтгай дээр хар өнгөтэй дугуй шиг будагдсан байна. Тойргууд томрохдоо давхцаж болно.

Хар өнгөөр бүрэн хүрээлэгдсэн цагаан хэсгийг бид нүх гэж авч үзнэ. Жишээ нь: зурагт улаан зураасаар хүрээлэгдсэн $2$ ширхэг нүхийг үзүүлжээ. Тойргууд өсөж байхад нүхнүүд бий болж эцэст нь бүх нүхнүүд буцаад алга болно. Луй танаас хамгийн сүүлийн нүх алга болох мөчийг олж өгөхийг гуйжээ. Өөрөөр хэлвэл та энэ мөчөөс хойш дахиж нүх харагдахгүй болох мөчийг олно уу.

Оролт

Эхний мөрөнд нэг ширхэг бүхэл тоо $n$ ($1 ≤ n ≤ 100$) өгөгдөнө.

Дараагийн $n$ ширхэг мөрөнд $i$ дэхь тойргийн төвийн координат болох $x_{i}$, $y_{i}$ ($-10^{4} ≤ x_{i}, y_{i} ≤ 10^{4}$) бүхэл тоонууд өгөгдөнө.

Аль хоёр тойргийн төв нэг цэг дээр давхцахгүй гэдэг нь баталгаатай.

Гаралт

Хамгийн сүүлчийн нүх алга болох мөчийг хэвлэнэ үү. Хэрвээ ийм мөч олдохгүй бол "-1" гэж хэвлэнэ үү.

Хэрвээ харьцангуй болон үнэмлэхүй алдаа нь $10^{-4}$-ээс хэтрэхгүй бол хариуг зөв гэж тооцно.

Орчуулсан: Энхлут

Жишээ тэстүүд

Оролт
3
0 0
1 1
2 2
Гаралт
-1
Оролт
4
0 0
0 2
2 2
2 0
Гаралт
1.414214
Оролт
4
0 1
0 -1
-2 0
4 0
Гаралт
2.125000
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...