A. k-гийн чөлөөт үржвэрийн олонлог

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

$k$-гийн чөлөөт үржвэрийн олонлог гэдэг нь аль нэгийг нь $k$ гаар үржүүлэхэд нөгөөтэй нь тэнцдэг хос байдаггүй олонлог юм. Олонлогийн $x$ ба $y$ ($x < y$) тооны хувьд $y = x·k$ байхгүй.

Танд ялгаатай эерэг тоонууд өгөгдөнө. Таны даалгавар бол хамгийн том k-гийн чөлөөт үржвэрийн олонлогийн хэмжээг олох юм.

Оролт

Эхний мөр $n$, $k$ ($1 ≤ n ≤ 10^5$, $1 ≤ k ≤ 10^9$) хоёр тооноос тогтоно. Дараагийн мөрөнд ялгаатай $a_1$, $a_2$, ..., $a_n$ ($1 ≤ a_i ≤ 10^9$) эерэг бүхэл тоонууд өгөгдөнө.

Мөрөндөх бүх тоонууд зайгаар тусгаарлагдана.

Гаралт

Хамгийн том k-гийн чөлөөт үржвэрийн олонлогийн хэмжээ.

Орчуулсан: Баттулга

Жишээ тэстүүд

Оролт
6 2
2 3 6 5 4 10
Гаралт
3

Тэмдэглэл

In the sample input one of the possible maximum 2-multiple free subsets is {4, 5, 6}.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...