B. Дима болон дараалал

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Дима тоон дараалал сонирхож эхлэв. Түүнд $n$ ширхэг тооноос тогтсон $a_1, a_2, ... , a_n$ дараалал байгаа. Мөн дараах рекуррэнттэй $f(x)$ функц өгөгдсөн:

  • $f(0) = 0$;
  • $f(2·x) = f(x)$;
  • $f(2·x + 1$) = f(x)+1$.

Дима одоо $f(a_i)= f(a_j$) байх ($i, j$) ($1 ≤ i < j ≤ n$) хос тоо хэд олдохыг сонирхож байгаа. Түүнд тусална уу.

Оролт

Эхний мөрөнд $n$ ($1 ≤ n ≤ 10^5$) тоо өгөгдөнө. Дараагийн мөрөнд $a_1, a_2, ... , a_n$ ($1 ≤ a_i ≤ 10^9$) тоонууд зайгаар тусгаарлагдан өгөгдөнө.

Гаралт

Ганц мөрөнд бодлогын хариуг хэвлэ.

C++ хэл дээр 64-битийн тоо хэрэглэх үед %lld-г хэрэглэхгүй байхыг зөвлөж байна. %I64d, эсвэл cin, cout стриймийг ашиглана уу.

Орчуулсан: Энхсанаа

Жишээ тэстүүд

Оролт
3
1 2 4
Гаралт
3
Оролт
3
5 3 1
Гаралт
1

Тэмдэглэл

In the first sample any pair $(i, j)$ will do, so the answer is $3$.

In the second sample only pair $(1, 2)$ will do.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...