A. Дима ба найзууд

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Дима болон түүний найзууд Димагийнд шөнөжин нуугдаж тогложээ. Үүний үр дүнд Димагийн гэр замбараагүй болсон байв. Өглөө нь тэд цэвэрлэхээр шийджээ.

Хэн цэвэрлэхийг шийдэхийн тулд тэд нэгэн тоглоомыг тогложээ. Бүх хүүхдүүд тойрог болон зогсох бөгөөд тэд бүгд $1$-ээс $5$-н хооронд тоог аль нэг гарынхаа хурууг ашиглан харуулана. Үүний дараа хүүхдүүд Димагаас эхлэн тойргын дагуу тоолно. Тоолсоор бүх хүүхдүүдийн нийлбэр хурууны тоотой тэнцүү болтол тоолох бөгөөд сүүлд тоологдсон хүүхэд Димагийнхыг цэвэрлэнэ.

Жишээ нь: Хэрвээ Дима болон түүний нэг л найз түүнтэй хамт нуугдаж тоглосон бөгөөд нийт $7$ хуруу гарсан байвал Димагаас эхэлж тоолох учраас Дима гэрээ цэвэрлэх ёстой болох юм. Хэрвээ хоюул нийт $2$ эсвэл $8$-н хуруу гарсан байсан бол Димагийн найз түүний гэрийг цэвэрлэх юм.

Дима түүний найзууд тус бүр ямар хуруу гаргахыг мэдэж байгаа бөгөөд тэр гэрээ өөрөө цэвэрлэх шаардлагагүй учраас түүнд хичнээн янзын боломжоор гэрээ цэвэрлэх шаардлагагүй үлдэхийг олж өгч туслана уу!

Оролт

Эхний мөрөнд Димагийн найзуудын тоо $n$ ($ 1 ≤ n ≤ 100$) өгөгдөнө. Дима өөрөө энэ тоонд ороогүй болно. Дараагын мөрөнд Димагын найзуудын гаргасан хурууг илэрхийлэх $n$ ширхэг $5$-аас хэтрэхгүй эерэг бүхэл тоо зайгаар тусгаарлагдан өгөгдөнө.

Гаралт

Нэг мөрөнд хариултыг хэвлэ.

Орчуулсан: byambadorjp

Жишээ тэстүүд

Оролт
1
1
Гаралт
3
Оролт
1
2
Гаралт
2
Оролт
2
3 5
Гаралт
3

Тэмдэглэл

In the first sample Dima can show $1$, $3$ or $5$ fingers. If Dima shows $3$ fingers, then the counting-out will go like that: Dima, his friend, Dima, his friend.

In the second sample Dima can show $2$ or $4$ fingers.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...