B. Анхны тоон массив

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Танд $n × m$ хэмжээтэй массив өгөгджээ. Энэ массив нь бүхэл тоонуудаас бүтсэн. Та нэг удаагийн шилжүүлэлтээр массив массивийн ямар нэг элементийг сонгож аваад тэр тоог $1$ - р нэмэгдүүлж чадна.

Та анхны тоонуудын тухай ямар төсөөлөлтэй байна? Танд сануулахад анхны тоо гэдэг нь яг хоёр бүхэл тоон хуваагчтай тоог хэлдэг, өөтөө болон $1$-т хуваагдана гэсэн үг. Жишээ нь $2$, $3$, $5$ тоонууд анхны тоонууд ба $1$, $4$, $6$ тоонууд нь анхны тоонууд биш юм.

Анхны тоон массив гэдэг нь доорхи хоёр нөхцөлийн ядаж нэгийг хангасан байх ёстой ба тэдгээр нь:

  • Массив зөвхөн анхны тоонуудаас бүтсэн мөртэй байх.
  • Массив зөвхөн анхны тоонуудаас бүтсэн баганатай байх.

Таны даалгавар өгөгдсөн массивийг анхны тоон массив болгоход шаардагдах хамгийн бага шилжүүлэлтийн тоог тооцоолох юм.

Оролт

Эхний мөрөнд мөрийн тоо болон баганын тоо болох $n$, $m$ ($1 ≤ n, m ≤ 500$) өгөгдөнө.

Дараагийн $n$ мөрөнд тус бүрд $m$ тоонууд өгөгдөнө. Массивийн бүх элементүүд эерэг бүхэл тоонууд байна. Массивийн элементүүд анх өгөгдөхдөө бүгд $10^5$ хэтрэхгүй байхаар өгөгдөнө.

Гаралт

Анхны тоон массив болгоход шаардагдах хамгийн бага шилжүүлэлтийн тоог хэвлэнэ үү. Анхны тоон массив өгөгдсөн бол $0$ гэж хэвлэнэ.

Орчуулсан: Адъяа

Жишээ тэстүүд

Оролт
3 3
1 2 3
5 6 1
4 4 1
Гаралт
1
Оролт
2 3
4 8 8
9 2 9
Гаралт
3
Оролт
2 2
1 3
4 2
Гаралт
0

Тэмдэглэл

In the first sample you need to increase number 1 in cell (1, 1). Thus, the first row will consist of prime numbers: 2, 2, 3.

In the second sample you need to increase number 8 in cell (1, 2) three times. Thus, the second column will consist of prime numbers: 11, 2.

In the third sample you don't have to do anything as the second column already consists of prime numbers: 3, 2.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...