Codeforces Global Round 13
3 өдрийн дараа |
Kotlin Heroes: Practice 6
5 өдрийн дараа |
Educational Codeforces Round 105 (Rated for Div. 2)
5 өдрийн дараа |
Codeforces Round #705 (Div. 2)
9 өдрийн дараа |
Kotlin Heroes: Episode 6
12 өдрийн дараа |
Технокубок 2021 - Финал
24 өдрийн дараа |
C. Эрэмбэгүй дэд дараалал
хугацааны хязгаарлалт 2 секунд
санах ойн хязгаарлалт 256 мегабайт
оролт стандарт оролт
гаралт стандарт гаралт
Үл буурдаг эсвэл үл ѳсдѳг дарааллыг эрэмбэлэгдсэн дараалал гэж нэрлэдэг. Жишээлбэл $[3, 1, 1, 0]$ ба $[1, 2, 3, 100]$ нь эрэмбэлэгдсэн, харин $[1, 3, 3, 1]$ нь эрэмбэгүй дараалал. Танд тоон дараалал ѳгѳгдсѳн. Та хамгийн бага урттай эрэмбэгүй дэд дарааллыг ол.
Дэд дараалал гэдэг нь ѳгсѳн дарааллаас дарааллыг нь алдагдуулалгүйгээр, тэг юмуу хэд хэдэн ширхэг элементийг нь хасахад үүсэх дарааллыг хэлнэ.
Оролт
Эхний мѳрѳнд бүхэл тоо $n$ ($1 ≤ n ≤ 10^5$) ѳгѳгднѳ. Хоёрдахь мѳрѳнд ѳгсѳн дараалал болох $n$ тоо зайгаар тусгаарлагдан ѳгѳгднѳ. Дарааллын бүх гишүүд абсолют утгаараа $10^6$-аас хэтрэхгүй.
Гаралт
Хэрвээ ѳгсѳн дараалал ямар нэг эрэмбэгүй дэд дараалал агуулдаггүй бол $0$ гэж гарга. Бусад тохиолдолд хамгийн бага урттай дэд дарааллын урт болох $k$ тоог гарга. Үүний дараа нь уг дэд дарааллын гишүүдийн индекс болох $[1..n]$ муж дахь $k$ ширхэг тоог гарга. Хэд хэдэн хариутай бол аль нэгийг нь гаргана уу.
Орчуулсан: Sugardorj
Жишээ тэстүүд
Оролт
5 67 499 600 42 23
Гаралт
3 1 3 5
Оролт
3 1 2 3
Гаралт
0
Оролт
3 2 3 1
Гаралт
3 1 2 3