C. Цэгүүдийн гоёмсог олонлог

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Манао математикийн шинэ тодорхойлолт гаргажээ. Энэ нь дараах нөхцөлийг хангах цэгүүдийн олонлогийг "Цэгүүдийн гоёмсог олонлог" гэж нэрлэжээ. Үүнд : - Олонлогийн цэг бүрийн координат бүхэл тоон утгатай. - Аль ч хоёр цэгийн хоорондох зай бүхэл биш утгатай. Дараах хязгаарлалт дахь цэгүүдээс хамгийн их элементтэй "Цэгүүдийн гоёмсог олонлог"-ийг ол. Олонлогийн цэгийн координатыг ($x$,$y$) гэвэл өгөгдсөн $n$, $m$ тоонуудын хувьд $(0≤x≤n;\ 0≤y≤m;\ x+y>0)$ байх ёстой.

Оролт

Ганц мөрөөс тогтох ба $n$, $m$$(1≤n,m≤100)$ тоонууд байна.

Гаралт

Эхний мөрөнд шийд болох "Цэгүүдийн гоёмсог олонлог"-ийн элементийн тоо болох $k$ тоо байна. Дараагийн $k$ мөрөнд олонлогийн цэгүүд болох ($x$,$y$) цэгүүд зайгаар тусгаарлагдан байрлана. Олон боломжит шийдтэй тохиолдолд алийг нь ч хэвлэсэн болно.

[Орчуулга хяналт хийгдээгүй. ^_^ ... Codeforces Mongolian Translation Team]

Орчуулсан: Naranbayar

Жишээ тэстүүд

Оролт
2 2
Гаралт
3
0 1
1 2
2 0
Оролт
4 3
Гаралт
4
0 3
2 1
3 0
4 2

Тэмдэглэл

Consider the first sample. The distance between points (0, 1) and (1, 2) equals , between (0, 1) and (2, 0) -- , between (1, 2) and (2, 0) -- . Thus, these points form a beautiful set. You cannot form a beautiful set with more than three points out of the given points. Note that this is not the only solution.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...