A. Тоглоомнууд

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Манао спортын телевизэд ажилдаг. Тэр их цагийг зарим улсуудын хөл бөмбөгийн тоглолт үзэхэд зарцуулдаг. Хэсэг хугацааны дараа тэрээр нэгэн ялгаатай зүйлийг анзаарч эхэлжээ. Жишээ нь : баг болгон $2$ төрлийн өмсгөлтэй : үндсэн болон хоёрдугаар өмсгөлтэй юм. Баг талбайдаа тоглох үедээ үндсэн өмсгөлөө өмсөж тоглодог. Харин өөр багын талбайд зочилж тоглохдоо хоёрдугаар өмсгөлөө өмсдөг. Энэ дүрэмд хамаарагдахгүй нэг зүйл гэвэл хэрэв эзэн багын үндсэн өмсгөл нь зочин багын өмсгөлтэй адилхан бол эзэн баг нь хоёрдугаар өмсгөлөө өмсөж тоглох юм. Баг бүрийн үндсэн болон хоёрдугаар өмсгөл нь ялгаатай.

Үндэсний аварга шалгаруулах тэмцээнд $n$ баг оролцож байгаа. Тэмцээнд нийтдээ $n•(n - 1)$ удаа тоглолт болох ба баг бүр өөрийхөө талбайд бусад бүх багаа урьж тоглох юм. Энд үед Манао их гайхсан ба : тэмцээний турш хичнээн тоглолтонд эзэн баг өөрийнхөө талбай дээрээ хоёрдугаар өмсгөлөө өмсөж тоглогосон бэ? Мөн тоглолтын дараалал нь энэ тоонд нөлөөлхгүй.

Баг болгоны үндсэн болон хоёрдугаар өмсгөл нь өнгөтэйг чи мэдэж байгаа. Энгийнээр хэлбэл өнгөнүүдийг бүхэл тоогоор өгөгдсөн ба хоёр ялгаатай өнгө ижил тоогоор өгөгдөхгүй.

Оролт

Эхний мөрөнд $n (2 ≤ n ≤ 30)$ бүхэл тоог агуулна. Дараагийн $n$ мөрөнд ялгаатай $hi, ai$ $(1 ≤ hi, ai ≤ 100)$ бүхэл $2$ тоо зайгаар тусгаарлан өгөгдөнө. Энэ нь $i$ дугаар мөр тус бүрд $i$ дугаар багын үндсэн болон хоёрдугаар өмсгөлүүдийн өнгө юм.

Гаралт

Ганц тоо байх ба хичнээн тоглолтонд эзэн баг талбайдаа зочилж тоглоходоо өмсдөг өмсгөлөө өмсөж тоглох тоо байх юм.

Орчуулсан: Gantushig

Жишээ тэстүүд

Оролт
3
1 2
2 4
3 4
Гаралт
1
Оролт
4
100 42
42 100
5 42
100 5
Гаралт
5
Оролт
2
1 2
1 2
Гаралт
0

Тэмдэглэл

In the first test case the championship consists of 6 games. The only game with the event in question is the game between teams 2 and 1 on the stadium of team 2.

In the second test sample the host team will have to wear guest uniform in the games between teams: 1 and 2, 2 and 1, 2 and 3, 3 and 4, 4 and 2 (the host team is written first).

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...