B. Даалуу

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Таньд даалуунууд байгаа. Даалуу бүр нь тэгш өнцөгт хавтан ба нүүр нь хоёр хавтгай хэсэгт шугамаар хуваагдсан байна. Та бүх даалуунаас ямар ч хоёр даалуу ижил тоотой талаараа шүргэлцсэн байхаар байрлуулж чадах уу? Та даалууг эргүүлж болох буюу зүүн талыг баруун талаар сольж чадна (даалуу "1-4"-г эргүүлээд "4-1" болно).

Оролт

Эхний мөрөнд $n$ ($1  ≤  n  ≤  100$) тоо агуулагдана. Дараагийн $n$ мөр бүрд даалуунууд агуулагдана. Эдгээр мөр бүрд хоёр тоо байна. Энэ нь зүүн болон баруун хагаст харгалзсан цэгүүдийн тоо. Цэгүүдийн тоо нь сөрөг биш бүхэл 0-с 6 хүртэлх тоонууд байна.

Гаралт

Шаардсан нөхцөлөөр даалууг зохион байгуулах боломжгүй бол "$No\ solution$" гэж хэвлэнэ. Хэрвээ шийдэл байгаа бол даалуунуудыг аль нэг арга замаар зохион байгуулах тодорхойлоно. Та даалуунуудыг зүүнээс баруун гэж тавина. $n$ мөр бүрд хэвлэх тоо нь тухайн даалууны индекс байна. Мөн зайгаар тусгаарлан "$+$" (хэрэв эргүүлэх хэрэггүй бол), "$-$" (хэрэв эргүүлэх хэрэгтэй бол) гэж тус тус хэвлэнэ.

Орчуулсан: Даариймаа

Жишээ тэстүүд

Оролт
5
1 2
2 4
2 4
6 4
2 1
Гаралт
2 -
1 -
5 -
3 +
4 -
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...