A. Ширээн дээрх чулуунууд

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Ширээн дээр улаан, ногоон, цэнхэр $3$ өнгийн нийт $n$ ширхэг чулуу эгнэн байв. Ширээ дээрээс хамгийн багадаа хэдэн чулуу авбал бүх хөрш чулуунууд ялгаатай өнгөтэй болохыг ол. Хоёр чулууны хооронд ямар нэг өөр чулуу байхгүй тохиолдолд хөрш гэж тооцно.

Оролт

Ганц мөрөнд ширээн дээр байгаа чулууны тоо $n$ ($1 ≤ n ≤ 50$) өгөгдөнө.

Дараагийн мөрөнд чулуунуудын өнгийг тодорхойлох $s$ тэмдэгт мөр өгөгдөнө. Бид чулуунуудыг зүүнээсээ баруун тийш $1$-ээс $n$ хүртэл дугаарласан гэж үзье. $s$ тэмдэгт мөрийн $i$ дахь тэмдэгт нь "R" байвал улаан, "G" байвал ногоон, "B" байвал цэнхэр чулуу байгааг илтгэнэ.

Гаралт

Бодлогын хариу болох ганц тоог хэвлэнэ.

Орчуулсан: Энхсанаа

Жишээ тэстүүд

Оролт
3
RRG
Гаралт
1
Оролт
5
RRRRR
Гаралт
4
Оролт
4
BRBG
Гаралт
0
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...