A. Өнгө өнгийн чулуунууд (хялбаршуулсан хувилбар)

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Өнгө өнгийн чулуунуудын дараалал байна. Чулуу бүр улаан, ногоон, цэнхэр өнгөтэй байна. Танд $s$ тэмдэгт мөр өгөгдөнө. $s$ тэмдэгт мөрийн $i$-р ($1$-ээс эхлэн дугаарлана) тэмдэгт нь $i$-р чулууны өнгийг илэрхийлнэ. Хэрвээ тэмдэгт "R" байвал улаан, "G" бол ногоон, "B" байвал цэнхэр өнгөтэй гэсэн үг.

Эхлээд Лисс хэрэм эхний чулуун дээр зогссон байна. Та зааврыг нэг буюу түүнээс дээш удаа гүйцэтгэж болно.

"RED", "GREEN", "BLUE" гэсэн гурван төрлийн заавар байна. Хэрвээ Лисс $c$ өнгийн чулуун дээр зогсож байгаа бол $c$ зааврыг авсаныхаа дараа нэг чулуугаар урагшаа шилжинэ, үгүй бол ямар ч хөдөлгөөн хийхгүй.

Танд $t$ тэмдэгт мөр өгөгдсөн байна. Өгөгдсөн заавруудын тоо $t$ тэмдэгт мөрийн тэмдэгтүүдийн тоотой тэнцүү бөгөөд, $t$ тэмдэгт мөрийн $i$-р тэмдэгт нь $i$-р зааврыг илэрхийлнэ.

Бүх зааврыг гүйцэтгэсний дараа Лисс ямар байрлалд байхыг (хамгийн сүүлд түүний зогсож байгаа чулууны дугаар) тооцоол. Тухайн байрлалыг нэгээс эхлэн дугаарласан байна. Лисс дарааллаас гарч чадахгүй гэдэг нь баталгаатай болно.

Оролт

Оролтын эхний мөрөнд $s$ ($1 ≤ |s| ≤ 50$) тэмдэгт мөр байна. Хоёр дахь мөрөнд $t$ ($1 ≤ |t| ≤ 50$) тэмдэгт мөр байна. $s$, $t$ хоёр тэмдэгт мөрийн тэмдэгтүүд нь "R", "G", "B" тэмдэгтүүдээс байна. Лисс дарааллаас гарч чадахгүй гэдэг нь баталгаатай болно.

Гаралт

Лиссийн зогсож байгаа байрлалыг ($1$-ээс эхлэн дугаарлана) хэвлэнэ.

Орчуулсан: Даариймаа

Жишээ тэстүүд

Оролт
RGB
RRR
Гаралт
2
Оролт
RRRBGBRBBB
BBBRR
Гаралт
3
Оролт
BRRBGBRGRBGRGRRGGBGBGBRGBRGRGGGRBRRRBRBBBGRRRGGBBB
BBRBGGRGRGBBBRBGRBRBBBBRBRRRBGBBGBBRRBBGGRBRRBRGRB
Гаралт
15
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...