D. Өнгө өнгийн чулуунууд

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Өнгө өнгийн чулуунаас тогтсон хоёр дараалал байв. Чулуу болгон улаан, ногоон, эсвэл цэнхэр өнгөтэй байх боломжтой. Танд $s$ болон $t$ гэсэн 2 ширхэг тэмдэгт мөр өгөгджээ. $s$ тэмдэгт мөрний $i$ дэхь үсэг эхний дарааллын $i$ дэхь чулууны өнгө юм. Үүнтэй адилханаар $t$ тэмдэгт мөрний $i$ дэхь үсэг хоёр дахь дарааллын $i$ дэхь чулууны өнгө юм. Хэрвээ үсэг нь "R" бол чулууны өнгө улаан, "G" бол ногоон, "B" бол цэнхэр байна.

Лисс хэрэм эхний дарааллын эхний чулуун дээр зогсож байна. Харин Вася муур хоёр дахь дарааллын эхний чулуун дээр зогсож байна. Та дараах заавруудыг $0$ эсвэл түүнээс олон удаа ашиглах боломжтой.

Заавар болгон эдгээр гурван төрлийн аль нэг нь байна: "RED", "GREEN", "BLUE". Хэрвээ та $c$ заавар өгвөл $c$ өнгөтэй чулуун дээр зогсож байгаа амьтад нэг чулуу урагшаа алхана. Та аль ч амьтныг чулуун дарааллаас гартал заавар өгөх боломжгүй. Өөрөөр хэлвэл аль нэг амьтан чулуун дарааллынхаа эцсийн чулуун дээр зогсож байвал та заавар өгөх боломжгүй болох юм.

Амьтдын байрлалуудыг (Лиссын байрлал, Васягийн байрлал) байдал гэж нэрлэнэ. Хэрвээ эхний байдал $(1, 1)$-ээс $0$ болон түүнээс олон тооны зааврыг ашиглан хүрэх боломжтой байдлыг хүрэх боломжтой байдал гэж нэрлэнэ. Нийт хэдэн ширхэг хүрэх боломжтой байдал байгааг тооцоолно уу.

Оролт

Эхний мөрөнд тэмдэгт мөр $s$ ($1 ≤ |s| ≤ 10^{6}$), хоёр дахь мөрөнд тэмдэгт мөр $t$ ($1 ≤ |t| ≤ 10^{6}$) өгөгдөнө. Тэмдэгт мөр болгоны тэмдэгтүүд "R", "G", "B" үсэгнүүдийн аль нэг нь байна.

Гаралт

Нэг мөрөнд нийт хэдэн ширхэг ялгаатай хүрэх боломжтой байдал байгааг хэвлэнэ үү.

С++ дээр 64-бит бүхэл тоог унших болон бичихдээ %lld тодорхойлогчийг ашиглахгүй байхыг хүсье. cin, cout streams эсвэл %I64d$ тодорхойлогчийг ашиглах нь зүйтэй.

Орчуулсан: Энхлут

Жишээ тэстүүд

Оролт
RBR
RGG
Гаралт
5
Оролт
RGBB
BRRBRR
Гаралт
19
Оролт
RRRRRRRRRR
RRRRRRRR
Гаралт
8

Тэмдэглэл

Эхний жишээнд $5$-н ширхэг хүрэх боломжтой байдал байна: $(1, 1), (2, 2), (2, 3), (3, 2), (3, 3)$. Жишээ нь: байдал $(3, 3)$ нь хүрэх боломжтой учир нь хэрвээ та анхны байдлаас "RED", "GREEN", "BLUE" гэсэн зааврыг өгвөл байдал $(3, 3)$ болох болно. Дараах зурагт эдгээр заавруудад амьтад яаж урагш алхаж буйг үзүүлэв.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...