B. Квадратууд

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Вася координатын систем дүрсэлсэн цаас олжээ. Энэ координатын систем дээр $n$ ширхэг ялгаатай квадратууд зурагдсан байсан бөгөөд эдгээр квадратуудыг $1$-ээс $n$ хүртэл дугаарлажээ. Вася $(0, 0)$ болон $(a_{i}, a_{i})$ хоёр цэгүүд нь $i$ дэхь квадратын эсрэг $2$ булангийн оройнууд байсныг гэнэт анзаарчээ.

Вася яг $k$ ширхэг квадратад харьяалагдах бүхэл координаттай цэгийг хавтгай дээрээс хайж байлаа. Хэрвээ цэгийг квадратын дотор эсвэл ирмэг дээр нь байвал энэ цэгийг энэ квадратад харьяалагдаж байна гэж үзнэ.

Васяд энэ цэгийг олоход туслаарай.

Оролт

Эхний мөрөнд зайгаар тусгаарлагдсан бүхэл тоо $n$, $k$ $(1 ≤ n, k ≤ 50)$ өгөгдөнө.

Хоёр дахь мөрөнд зайгаар тусгаарлагдсан бүхэл тоонууд $a_{1}, a_{2}, ..., a_{n}$ $(1 ≤ a_{i} ≤ 10^{9})$ өгөгдөнө.

Бүх өгөгдсөн квадратууд хоорондоо ялгаатай.

Гаралт

Нийт яг $k$ ширхэг квадратад харьяалагдах цэгийн координатууд болох зайгаар тусгаарлагдсан хоёр ширхэг бүхэл тоо $x$, $y$-г $(0 ≤ x, y ≤ 10^{9})$ хэвлэнэ үү. Хэрэв нэгээс олон хариулт олдвол аль нэгийг нь хэвлэнэ үү.

Хэрэв нэг ч хариу олдохгүй бол "-1" гэж хэвлээрэй.

Орчуулсан: Энхлут

Жишээ тэстүүд

Оролт
4 3
5 1 3 4
Гаралт
2 1
Оролт
3 1
2 4 1
Гаралт
4 0
Оролт
4 50
5 1 10 2
Гаралт
-1
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...