E. Максимын тооны машин

хугацааны хязгаарлалт 4 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Максим тооны машинтай болсон. Тооны машинд нь хоёр дэлгэц байх бөгөөд дэлгэц бүрд нэг бүхэл тоо байна. Эхний байдлаар эхний дэлгэцэнд $1$-ийн тоо, хоёр дахь дэлгэцэнд $0$-ийн тоо байна. Үйлдэл бүрд дараах хоёр үйлдлийн нэгийг гүйцэтгэнэ:

  1. Яг одоо эхний дэлгэцэнд $a$ тоо байгаа, мөн хоёр дахид $b$ тоо байгаа гэж бодъё. Тэгвэл хоёр дахь дэлгэцэнд $b + 1$ тоог гаргана.
  2. Яг одоо эхний дэлгэцэнд $a$ тоо байгаа, мөн хоёр дахид $b$ тоо байгаа гэж бодъё. Тэгвэл нэг дэх дэлгэцэнд $a*b$ тоог гаргана.

Максим $p$ хүртэлх үйлдэл хийхэд тооны машины эхний дэлгэцэнд ямар ямар $x$ тоог $(l ≤ x ≤ r)$ гаргах боломжтойг мэдэхийг хүсчээ. Түүнд тусална уу.

Оролт

Нэг мөрөнд гурван бүхэл $l$, $r$, $p$ $(2 ≤ l ≤ r ≤ 10^{9}, 1 ≤ p ≤ 100)$ тоонууд зайгаар тусгаарлагдан өгөгдөнө.

Гаралт

Нэг мөрөнд бодлогын хариу болох нэг бүхэл тоог хэвлэнэ.

Орчуулсан: Даариймаа

Жишээ тэстүүд

Оролт
2 10 3
Гаралт
1
Оролт
2 111 100
Гаралт
106
Оролт
2 111 11
Гаралт
47
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...