Codeforces Round #803 (Div. 2)
19:35:22 |
Codeforces Round #804 (Div. 2)
6 өдрийн дараа |
D. Максим ба өсч буй дэд дараалал
хугацааны хязгаарлалт 6 секунд
санах ойн хязгаарлалт 256 мегабайт
оролт стандарт оролт
гаралт стандарт гаралт
Максим өсч буй дараалалд их дуртай. Тэрээр өгөгдсөн $a$ дарааллын хамгийн урт дэд дарааллын урт хэд вэ? гэдгийг олохыг хүсч байлаа.
$a$ дарааллыг дараах байдлаар өгчээ:
- Дарааллын урт нь $n × t$-тэй тэнцүү;
- $a_i = b_{((i-1)\ mod\ n) + 1}$ $(1 ≤ i ≤ n \cdot t)$. Энд $(x\ mod\ y)$ үйлдэл нь $x$ тоог $y$ тоонд хуваагаад үлдэгдлийг нь авах юм.
Хэрвээ $a_{i_{j}} = s_{j}$ байх $i_{1}, i_{2}, ..., i_{r}(1 ≤ i_{1} < i_{2} < ... < i_{r} ≤ n)$ өсч буй индекстэй дараалал байх юм бол $r$ урттай $s_{1}, s_{2}, ..., s_{r}$ дараалал нь $a_{1}, a_{2}, ..., a_{n}$ дарааллын дэд дараалал болох юм. Өөрөөр хэлвэл дарааллаас элемэнтүүдийг хасах буюу арилган дэд жагсаалт үүсгэнэ.
Хэрвээ $s_{1}, s_{2}, ..., s_{r}$ жагсаалт $s_{1} < s_{2} < ... < s_{r}$ нөхцөлийг хангаж байвал энэ жагсаалтыг өсч буй жагсаалт гэнэ.
Максимд нийт $k$ ширхэг $a$ жагсаалт байна. Жагсаалт болгонд хамгийн урт өсч буй жагсаалтын уртыг Максимд олж өгөөрэй.
Оролт
Эхний мөрөнд 4-н ширхэг бүхэл тоо $k$, $n$, $maxb$, $t$ $(1 ≤ k ≤ 10; 1 ≤ n, maxb ≤ 10^{5}; 1 ≤ t ≤ 10^{9}; n × maxb ≤ 2*10^{7})$ өгөгдөнө. Дараагийн $k$ ширхэг мөрөнд $n$ ширхэг бүхэл тоо $b_{1}, b_{2}, ..., b_{n}$ $(1 ≤ b_{i} ≤ maxb)$ өгөгдөнө.
$a$ жагсаалт болгонд $n$, $maxb$, $t$-ын утгууд адил. Зөвхөн $b$ нь хоорондоо ялгаатай.
Бүх нэг мөрөнд байгаа тоонууд хоорондоо зайгаар тусгаарлагдана.
Гаралт
$k$ ширхэг мөрөнд мөр болгонд нэг ширхэг $a$ жагсаалтын хамгийн урт өсч буй дарааллын уртыг хэвлэнэ үү. $a$ жагсаалтуудын оролтонд өгсөн дарааллаар хариуг гаралтанд хэвлэнэ үү.
Орчуулсан: Энхлут
Жишээ тэстүүд
Оролт
3 3 5 2 3 2 1 1 2 3 2 3 1
Гаралт
2 3 3