Codeforces Round #803 (Div. 2)
04:29:44 |
Codeforces Round #804 (Div. 2)
6 өдрийн дараа |
A. Максим ба хөнгөлөлт
хугацааны хязгаарлалт 2 секунд
санах ойн хязгаарлалт 256 мегабайт
оролт стандарт оролт
гаралт стандарт гаралт
Максим ням гараг бүр дэлгүүр явдаг. Өнөөдөр супермаркетын хөнгөлөлтийн систем тусгай үнэ санал болгож байна.
Хөнгөлөлтийн $m$ ширхэг төрөл байдаг. Бид хөнгөлөлтийг $1$-ээс $m$ хүртэл дугаарлагдсан гэж үзнэ. $i$-р хөнгөлөлтийг хэрэглэхийн тулд үйлчлүүлэгч түүний худалдан авсан яг $q_{i}$ барааг хийдэг онцгой сагс авна. Хөнгөлөлтийн системийн нөхцлийн дагуу үйлчлүүлэгч супермаркетаас хамгийн ихдээ хоёр барааг сагсандаа үнэгүй нэмж авч болно. Үйлчлүүлэгчийн сонгосон "үнэгүй бараа"-ны тоо $0$ эсвэл $1$ эсвэл $2$ байна. Сонгож авсан "үнэгүй бараа"-нд дараах нөхцөл тавигдана: "үнэгүй бараа" бүр нь сагсанд байгаа $q_{i}$ ширхэг барааны хамгийн хямдаас нь илүү үнэтэй байж болохгүй.
Максим одоо дэлгүүрээс $n$ бараа худалдан авах хэрэгтэй байгаа. Тэр хөнгөлөлтийн системийг хамгийн оновчтойгоор ашигласан бол тэдгээр барааг худалдан авахад Максимд хэрэгтэй хамгийн бага үнийн дүнг ол.
Ямар ч үйлдэл хийсэн супермаркетэд хангалттай сагс байгаа гэж үзнэ. Максим ижил хөнгөлөлтийг хэд хэдэн удаа ашиглаж чадна. Мэдээж хэрэг Максим хөнгөлөлттэй ямар ч барааг худалдан авч болно.
Оролт
Эхний мөрөнд хөнгөлөлтийн төрлийн тоо болох $m$ $(1 ≤ m ≤ 10^{5})$ бүхэл тоо байна. Хоёр дахь мөрөнд $m$ ширхэг бүхэл тоонууд байна: $q_{1}, q_{2}, ..., q_{m}$ $(1 ≤ q_{i} ≤ 10^{5})$.
Гурав дахь мөрөнд Максимд хэрэгтэй бараануудын тоо болох $n$ $(1 ≤ n ≤ 10^{5})$ бүхэл тоо байна. Дөрөвдүгээр мөрөнд $n$ ширхэг бүхэл тоо байна: $a_{1}, a_{2}, ..., a_{n}$ $(1 ≤ a_{i} ≤ 10^{4})$. Эдгээр нь бараануудын үнэ юм.
Бүх тоонуудыг зайгаар тусгаарлан бичнэ.
Гаралт
Нэг мөрөнд нэг бүхэл тоо хэвлэнэ.
Орчуулсан: Даариймаа
Жишээ тэстүүд
Оролт
1 2 4 50 50 100 100
Гаралт
200
Оролт
2 2 3 5 50 50 50 50 50
Гаралт
150
Оролт
1 1 7 1 1 1 1 1 1 1
Гаралт
3
Тэмдэглэл
Эхний жишээнд Максим $100$ үнэтэй хоёр барааг аваад хөнгөлөлтөөр $50$ үнэтэй хоёр барааг үнэгүй авна. Энэ тохиолдолд Максим $200$-г төлнө.
Хоёрдугаар жишээнд Максим $3$ ширхэг барааг аваад хөнгөлөлтөөр $2$ ширхэг барааг үнэгүй авна. Энэ тохиолдолд Максим $150$-г төлнө.