C. Хайрцагнууд ба бөмбөгнүүд

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Бяцхан Вася өрөөндөө $n$ ширхэг хайрцагтай сууж байлаа. Хайрцагнуудыг нэг шугам болгон өрж тавьсан бөгөөд бүгдийг нь $1$-ээс $n$ хүртэл зүүнээс баруун руу дугаарласан байв.

Вася $i$ дэхь хайрцгийг сонгож хайрцганд байсан бүх бөмбөгийг аван (хайрцаганд дор хаяж $1$ бөмбөг өгөгдөнө) нэг нэг ширхэгээр нь дараа дараагийн буюу $i + 1$, $i + 2$, $i + 3$ гэх мэт хайрцгуудад хийж эхэлжээ. Хэрвээ Вася $n$ дахь хайрцганд бөмбөг хийвэл дараагийн бөмбөгийг $1$ дугаартай хайрцганд хийгээд $2$, $3$ гэх мэтчилэн үргэлжлүүлэн хийнэ. Тэрээр энэ үйлдлийг гарт байгаа бүх бөмбөгөө дуустал хийжээ. Энэ маягаар Вася нэг хайрцаганд нэгээс олон бөмбөг хийсэн байх боломжтой юм. Хэрвээ $i = n$ бол эхний бөмбөгийг $1$ дугаартай хайрцаганд хийж, $2$ дугаартай хайрцаганд, $3$ дугаартай хайрцаг гэх мэтчилэн үргэлжлэнэ.

Жишээ нь: Васяд $4$ ширхэг хайрцаг байсан бөгөөд $1$ дэхид $3$ бөмбөг, $2$ дахид $2$ бөмбөг, $3$ дахид $5$, $4$ дэхид $4$-н бөмбөг байсан гэж үзье. Хэрвээ $i = 3$ бол Вася $3$ дахь хайрцагнаас бүх $5$ ширхэг бөмбөгийг аван $4, 1, 2, 3, 4$ дараалалтайгаар хайрцагнуудад нэг нэгээр нь хийнэ. Вася үйлдлээ хийж дууссаны дараа $1$ дэхид $4$ бөмбөг, $2$ дахид $3$ бөмбөг, $3$ дахид $1$, $4$ дэхид $6$-н бөмбөг байх болно.

Гэхдээ Вася үйлдлээ хийж дуусахдаа анх аль хайрцганд хэдэн ширхэг бөмбөг байсан бэ гэдгийг бүрэн мартжээ. Гэхдээ тэрээр үйл явц яаж өрнөснийг мэдэж байгаа бөгөөд хамгийн сүүлийн бөмбөгийг $x$ хайрцганд хийсэн гэдгээ санаж байгаа.

Вася таныг анх аль хайрцганд хэдэн ширхэг бөмбөг байсныг сэргээж туслахыг хүсчээ.

Оролт

Эхний мөрөнд Васяд байгаа хайрцагны тоо болон түүний хамгийн сүүлийн бөмбөгөө хийсэн хайрцагний тоо болох $2$ бүхэл тоо $n$, $x$ ($2 ≤ n ≤ 10^{5}$, $1 ≤ x ≤ n$) өгөгдөнө.

Хоёр дахь мөрөнд $n$ ширхэг зайгаар тусгаарлагдсан бүхэл тоонууд $a_{1}, a_{2}, ..., a_{n}$ $(0 ≤ a_{i} ≤ 10^{9}$, $a_{x} ≠ 0)$ өгөгдөнө. Энэ нь Вася бүх үйлдлээ хийж дуусгасаны дараа $i$ дэхь хайрцаганд $a_{i}$ ширхэг бөмбөг үлдсэнийг заана.

С++ дээр 64-бит бүхэл тоог унших болон бичихдээ %lld тодорхойлогчийг ашиглахгүй байхыг хүсье. cin, cout streams эсвэл %I64d$ тодорхойлогчийг ашиглах нь зүйтэй.

Гаралт

Вася үйлдлээ эхлэхээс өмнө $i$ дэхь хайрцаганд хэдэн ширхэг бөмбөг байсныг тодорхойлох $n$ ширхэг бүхэл тоо хэвлэнэ үү. Тоонууд хоорондоо зайгаар тусгаарлагдана. Хэрвээ нэгээс олон хариулт олдвол аль нэгийг нь хэвлэнэ үү.

Орчуулсан: Энхлут

Жишээ тэстүүд

Оролт
4 4
4 3 1 6
Гаралт
3 2 5 4 
Оролт
5 2
3 2 0 2 7
Гаралт
2 1 4 1 6 
Оролт
3 3
2 3 1
Гаралт
1 2 3 
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...