Codeforces Round #804 (Div. 2)
4 өдрийн дараа |
B. Эртний бичээс
хугацааны хязгаарлалт 1 секунд
санах ойн хязгаарлалт 256 мегабайт
оролт стандарт оролт
гаралт стандарт гаралт
Саяхан олдсон эртний бичээсэнд галав юүлэх өдрийг бичигдсэн байх ёстой нь тодорхой болов.
Бичээс нь зөвхөн тоо болон "-" тэмдэгтээс бүтсэн. Бичээсэнд "dd-mm-yyyy" байдалтайгаар орсон дэд тэмдэгт мөр нь галав юүлэх өдрийг заах юм.
Жишээ нь: "0012-10-2012-10-2012" бичээсэнд "12-10-2012" гэсэн огноо $2$ удаа орсон байна. (Эхнийх нь "0012-10-2012-10-2012". Хоёр дахь нь "0012-10-2012-10-2012").
Хэрвээ өөр өөр огноо нэг бичээснээс олдвол хамгийн олон давтагдсан өдрийг галав юүлэх өдөр гэж тооцно.
Хэрэв тухай огнооны жил нь $2013$-аас $2015$-ны хооронд, сар нь $1$-ээс $12$-ны хооронд, хоног нь $1$-эс эхлээд тэр сард байдаг өдрийг дуустал байвал энэ өдрийг тооцно. Огноо заавал "dd-mm-yyyy" хэлбэртэй байх бөгөөд энэ нь сар болон хоногийн тоо $0$-ээр эхлэх боломжтой гэсэн үг. Өөрөөр хэлвэл "1-1-2013" бол тооцохгүй, харин "01-01-2013" бол тооцно.
$2013$-аас $2015$ оны хооронд аль ч жил нь өндөр жил биш.
Оролт
Эхний мөрөнд эртний бичээс болох зөвхөн тоо болон "-" тэмдэгтээс бүтсэн тэмдэгт мөр өгөгдөнө. Бичээс $10^{5}$-ээс илүүгүй тэмдэгттэй.
Гаралт
Нэг мөрөнд галав юүлэх өдрийг хэвлэнэ үү. Энэ өдөр нь бичээсэнд заавал орших бөгөөд бусад өдрүүдээс олон тоогоор орших нь баталгаатай.
Орчуулсан: Энхлут
Жишээ тэстүүд
Оролт
777-444---21-12-2013-12-2013-12-2013---444-777
Гаралт
13-12-2013