D. Тасалбар

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

“Формула Нэг”-ийн томоохон шүтэн бишрэгчийн хувьд Чарли өөрийн хотод зохиогдох дараагийн Гран При-ийн тасалбар борлуулах болсондоо үнэхээр баяртай байгаа. Харамсалтай нь хаа сайгүй санхүүгийн хямралд өртөж,тус оронд үлдсэн мөнгөн тэмдэгтүүд нь 10, 20 евро л байлаа. Уралдааны тасалбар 10 евро ба хэрэв хэн нэгэн зөвхөн 20 евротой ирж тасалбар авахаар бол Чарли зайлшгүй 10 евро буцааж хариулах ёстой болно. Чарли мөнгөн тэмдэгтийн асар их алдагдалтай энэ үед энэ нь асуудал үүсгэнэ гэдгийг ойлгожээ.

Чарлид үнэлж баршгүй хэд хэдэн мэдээлэл байвч тэр түүний хэргийг гаргаж эс чадна. Нийт $n + m$ хүн тасалбар худалдан авахаар ирнэ. Тэднээс $n$ нь зөвхөн 10 евротой бол $m$ хүн зөвхөн 20 евротой. Одоогоор Чарлид хариулт болгож өгөх $k$ ширхэг 10 евро байгаа. Бүх $n + m$ тооны хүмүүс тасалбарын цэг рүү санамсаргүй дарааллаар ирэх ба бүх дараалал нь тэнцүү магадлалтай. Тасалбар худалдах үйл ажиллагаа хэвийн явагдах магадлалыг гарга. Өөрөөр хэлбэл, Чарли 20 еврогийн дэвсгэрттэй хүн бүрт хариулт өгөх боломжтой.

Оролт

Оролтын нэг мөр нь $n$, $m$ and $k$ ($0 ≤ n, m ≤ 10^{5}$, $0 ≤ k ≤ 10$) гэсэн зайгаар тусгаарлагдсан 3 бүхэл тоо агуулна.

Гаралт

Гаралтын цорын ганд мөрөнд аравтын бутархайн цэгийн ард дор хаяж $4$ орон байх хүссэн магадлалыг ол.

Орчуулсан: Энхгэрэл

Жишээ тэстүүд

Оролт
5 3 1
Гаралт
0.857143
Оролт
0 5 5
Гаралт
1
Оролт
0 1 0
Гаралт
0
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...