B. Бяцхан заан ба шидэт квадрат

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Бяцхан заан шидэт квадратуудад маш их дуртай.

Нүд бүр нь ямар нэг эерэг бүхэл тоо агуулсан $3 × 3$ хэмжээтэй хүснэгтийг шидэт квадрат гэнэ. Энэ хүснэгтийн бүх мөр, багана болон диагоналиудын нийлбэр хоорондоо тэнцүү байх ёстой. Доорх зурагт шидэт квадратыг харуулсан байна. Квадратын бүх мөр, багана, диагоналиудын нийлбэр $15$-тай тэнцүү байна.

Бяцхан заан нэг шидэт квадрат санаад түүнийгээ цаасан дээр бичиж эхэлтэл тухайн квадратынхаа голын диагоналийн гурван элементийг мартсан байжээ. Аз болоход Бяцхан заан шидэт квадратын бүх элементүүд нь $10^{5}$-ээс хэтрэхгүй гэдгийг санав.

Зааны тэмдэглэл өгөгдсөн бол анхны шидэт квадратыг сэргээхэд нь бяцхан заанд тусална уу.

Оролт

Оролтын эхний гурван мөр нь Бяцхан зааны тэмдэглэлийг агуулна. Эхний мөр нь шидэт квадратын эхний мөрийн элементүүдийг агуулна. Хоёр дахь мөр нь хоёр дахь мөрийн элементүүдийг, гурав дахь мөр нь гурав дахь мөрийн элементүүдийг агуулна. Заан гол диогналийн элементүүдийг мартсан учраас тэг цифрээр илэрхийлнэ.

Тэмдэглэл яг гурван тэгийг агуулах бөгөөд эдгээр тэг цифрүүд голын диагональ дээр байрлана. Хүснэгтийн бүх эерэг бүхэл тоонууд $10^{5}$-с хэтрэхгүй байна.

Гаралт

Мөр бүр нь гурван бүхэл тоо агуулсан гурван мөр хэвлэнэ. Энэ бол Бяцхан зааны шидэт квадрат юм. Хэрвээ хэд хэдэн шидэт квадрат байгаа бол та тэдгээрийн аль нэгийг хэвлэнэ. Таны хэвлэх бүх тоо $10^{5}$-с хэтрэхгүй эерэг бүхэл тоонууд байх ёстой гэдгийг санаарай.

Эдгээр нөхцлийг хангах шидэт квадрат хамгийн багадаа нэг ширхэг байна.

Орчуулсан: Даариймаа

Жишээ тэстүүд

Оролт
0 1 1
1 0 1
1 1 0
Гаралт
1 1 1
1 1 1
1 1 1
Оролт
0 3 6
5 0 5
4 7 0
Гаралт
6 3 6
5 5 5
4 7 4
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...