A. Бяцхан заан ба шатар

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Бяцхан заан шатарт маш дуртай.

Нэг өдөр тэр найзтайгаа шатар тоглохоор болжээ. Тэдэнд шатрын дүрснүүд байсан боловч шатрын хөлөг асуудалтай байлаа. Тэдэнд нүд бүр нь цагаан эсвэл хар өнгөтэй $8 × 8$ хэмжээтэй шатрын хөлөг байгаа. Бяцхан заан болон түүний найзууд энгийн шатрын хөлгийн зэргэлдээ нүднүүд ижил өнгөтэй байдаггүй мөн зүүн дээд булангийн нүд цагаан өнгөтэй байдаг гэдгийг мэддэг. Тэд шатар тоглохын тулд энгийн шатрын хөлөг хийхийг хүсжээ. Үүний тулд найзууд шатрын хөлгийн ямар нэг мөрийг сонгоод, сонгосон мөрийнхөө нүднүүдийг шилжүүлнэ. Энэ нь мөрийн хамгийн эхний нүдэнд хамгийн сүүлийн (хамгийн баруун талын) нүдийг тавиад, бусад байрлалууд бүгд нэг нүдээр баруун тийш шилжинэ гэсэн үг. Энэ үйлдлийг та хэд хэдэн удаа хийж болно (эсвэл огт хийхгүй байсан ч болно).

Жишээлбэл эхлээд шатрын хөлөг "BBBBBBWW" ("W" үсгээр цагаан нүдийг, "B" үсгээр хар нүдийг тэмдэглэсэн) хэлбэртэй харагддаг байсан бол нэг шилжүүлсний дараа "WBBBBBBW" хэлбэртэй харагдана.

Дээрх эргүүлэх үйлдлийг хэдэн ч удаа ашиглаж болох бол Бяцхан заан болон түүний найзууд өөрсдийн шатрын хөлгийг энгийн шатрын хөлөг болгох боломжтой эсэхийг мэдэхэд нь туслаарай.

Оролт

Оролтонд найман мөр байна. Мөр бүр нь зайгаар тусгаарлагдсан "W", "B" тэмдэгтүүдээс бүрдэх бөгөөд $i$-р мөрийн $j$-р тэмдэгт нь заануудад байгаа шатрын хөлгийн $i$-р мөрийн $j$-р нүдний өнгийг илэрхийлнэ. "W" үсгээр цагаан нүдийг, "B" үсгээр хар нүдийг илэрхийлнэ.

Шатрын хөлгийн мөрүүд нь дээрээсээ доошоо $1$-ээс $8$ хүртэл, харин баганууд нь зүүнээс баруун тийш $1$-ээс $8$ хүртэл дугаарлагдсан гэж үзнэ. Анх өгөгдсөн шатрын хөлөг энгийн шатрын хөлөг байж болно гэдгийг санаарай.

Гаралт

Хэрвээ энгийн шатрын хөлөг хийх боломжтой бол нэг мөрөнд "YES" гэж хэвлэнэ, эсрэг тохиолдолд "NO" гэж хэвлэнэ.

Орчуулсан: Даариймаа

Жишээ тэстүүд

Оролт
WBWBWBWB
BWBWBWBW
BWBWBWBW
BWBWBWBW
WBWBWBWB
WBWBWBWB
BWBWBWBW
WBWBWBWB
Гаралт
YES
Оролт
WBWBWBWB
WBWBWBWB
BBWBWWWB
BWBWBWBW
BWBWBWBW
BWBWBWWW
BWBWBWBW
BWBWBWBW
Гаралт
NO

Тэмдэглэл

Эхний жишээнд та $3$, $6$, $7$, $8$-дугаар мөрүүдийг баруун тийш нэг байрлалаар эргүүлэх хэрэгтэй.

Хоёр дахь жишээнд зорилгодоо хүрэх арга байхгүй.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...