Codeforces Round #803 (Div. 2)
05:42:44 |
Codeforces Round #804 (Div. 2)
6 өдрийн дараа |
A. Бяцхан заан ба битүүд
хугацааны хязгаарлалт 2 секунд
санах ойн хязгаарлалт 256 мегабайт
оролт стандарт оролт
гаралт стандарт гаралт
Бяцхан заанд хоёртын тооллын системд бичигдсэн $a$ бүхэл тоо байна. Тэрээр энэ тоог цаасан дээр бичихийг хүсэж байлаа.
Тэгээд энэхүү тоогоо цаасан дээр багтаахын тулд тэрээр хоёртын тооллын системээр бичигдсэн $a$ тооноос дурын яг нэг цифрийг устгах ёстой болов. Нэг цифр устгасаны дараах тоо нь $0$-ээр эхэлж болно. Бяцхан заан маань цаасан дээр бичих тоогоо боломжит хамгийн их тоо байлгахыг хичээж байв.
Түүнд хоёртын тооллын систем дэхь тооноос яг нэг цифрийг устгасаны дараа үүсэх хамгийн том тоог олж өгнө үү.
Оролт
Эхний мөр нь $a$ гэсэн бүхэл тоо агуулах ба энэ нь $0$-ээр эхлээгүй бөгөөд хоёртын тооллын системээр бичигдсэн байна. Энэ тоо нь хамгийн багадаа $1$, хамгийн ихдээ $10^{5}$ цифр агуулсан байна.
Гаралт
Гаралтын цорын ганц мөрөнд $0$-ээр эхлээгүй хоёртын тооллын системээр бичигдсэн тоог хэвлээрэй.
Орчуулсан: Энхгэрэл
Жишээ тэстүүд
Оролт
101
Гаралт
11
Оролт
110010
Гаралт
11010
Тэмдэглэл
Эхний жишээнд хамгийн зөв хувилбар нь $2$ дахь цифрийг устгах явдал юм. Ингэснээр $11_{2} = 3_{10}$ үлдэнэ.
Хоёр дахь жишээнд хамгийн зөв хувилбар нь $3$ эсвэл $4$ дэх цифрийг устгах явдал юм. Ингэснээр $11010_{2} = 26_{10}$ үлдэнэ.