Codeforces Round #804 (Div. 2)
4 өдрийн дараа |
D. Нийлбэр
хугацааны хязгаарлалт 2 секунд
санах ойн хязгаарлалт 256 мегабайт
оролт стандарт оролт
гаралт стандарт гаралт
Вася массив бичсэн цаасны хэсэг олсон. Массив нь бүхэл $a_{1}, a_{2}, ..., a_{n}$ гэсэн $n$ ширхэг тоонуудаас бүрдэнэ. Вася-гийн массив $a_{i} ≤ a_{i + 1} ≤ 2*a_{i}$ эерэг бүхэл $i$ ($i < n$) гэсэн нөхцлийг дагаж байгааг ажигласан.
Вася массивийн тоо бүрийн урд "$+$" эсвэл "$-$" тэмдгийг тавихийг хүссэн. Тиймээс Вася $n$ нийлбэртэй илэрхийлэл авсан. Бүх элементийн нийлбэр нь илэрхийллийн үр дүнгийн утга байна. Даалгавар бол $s$ илэрхийллийн утга бүрийн урд "$+$" эсвэл "$-$"тэмдэг нэмнэ. Өгөгдсөн нөхцөлийг хангасан "$+$" эсвэл "$-$"тэмдэгтүүдийг хэвлэнэ. Асуудал нь шийдэл байгаа гэдэг нь баталгаатай.
Оролт
Эхний мөрөнд бүхэл $n$ ($1 ≤ n ≤ 10^{5}$) тоо агуулагдана. Энэ тоо нь массивын урт байна. Хоёр дахь мөрөнд зайгаар тусгаарлагдан бүхэл $a_{1}, a_{2}, ..., a_{n}$ ($0 ≤ a_{i} ≤ 10^{9}$) тоонууд агуулагдана. $a_{i} ≤ a_{i + 1} ≤ 2*a_{i}$ эерэг бүхэл тоо $i$ ($i < n$) гэсэн нөхцөл байдаг нь баталгаатай.
Гаралт
Нэг мөрөнд $n$ ширхэг "$+$" эсвэл "$-$" тэмдэгтүүдийн дарааллыг хэвлэх ба $i$-р тэмдэгтийг $a_{i}$ тооны урд хэвнэ. $s$ иэлрхийллийн үр дүнгийн хязгаар нь $0 ≤ s ≤ a_{1}$ байна. Хэрвээ олон хариулт байвал аль нэгийг нь хэвлэнэ.
Орчуулсан: Даариймаа
Жишээ тэстүүд
Оролт
4 1 2 3 5
Гаралт
+++-
Оролт
3 3 3 5
Гаралт
++-