A. Залгуур

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Васяд их олон цахилгаанаар ажилладаг багаж төхөөрөмж байдаг. Түүнд $n$ ширхэг урт залгуур байдаг ба $i$-дэхэд нь $a_{i}$ ширхэг залгуур залгаж болдог.

Түүнд нийт $m$ төхөөрөмж байдаг ба байранд нь төхөөрөмжөө эсвэл урт залгуураа залгаж болох $k$ ширхэг тогны разетик (цахилгааны оролтын нүх) байдаг байна. Мэдээж урт залгуурыг өөр урт залгуурт залгаж болно. Төхөөрөмж эсвэл урт залгуурыг байрны $k$ разетикний нэгэнд нь холбосон үед эсвэл тогонд холбогдсон урт залгуурт холбогдсон үед тогонд холбогдсон тооцогдно.

Васягийн бүх төхөөрөмжийг ажиллуулахын тулд хамгийн багадаа өгөгдсөн бүх урт залгуураас хэдийг нь ашиглах вэ. Сануулж хэлэхэд төхөөрөмж эсвэл урт залгуурыг ажиллуулахад нэг тогтой разетикт холбогдсон байх ёстой ба нэг тогтой разетикийг нэг л урт залгуур эсвэл төхөөрөмж залгахад ашиглана.

Оролт

Эхний мөрөнд урт залгуурын тоо, төхөөрөмжийн тоо, байран дахь разетикний тоо болох $n$, $m$, $k$ ($1 ≤ n, m, k ≤ 50$) бүхэл тоонууд байна. Дараагийн мөрөнд $n$ ширхэг зайгаар тусгаарлагдсан бүхэл тоонууд $a_{1}, a_{2}, ..., a_{n}$ ($1 ≤ a_{i} ≤ 50$) байна. $a_{i}$ нь $i$-р урт залгуур дахь нүхний тоо.

Гаралт

Васягийн бүх төхөрөөрөмжийг ажиллуулахын тулд хамгийн багадаа өгөгдсөн бүх урт залгуураас хэдийг нь ашиглах вэ? Тэр тоог хэвлэ. Хэрэв бүх урт залгуурыг ашиглаад ч боломжгүй бол "-1" гэж хэвлэ.

Орчуулсан: Бат-Од

Жишээ тэстүүд

Оролт
3 5 3
3 1 2
Гаралт
1
Оролт
4 7 2
3 3 2 4
Гаралт
2
Оролт
5 5 1
1 3 1 2 1
Гаралт
-1

Тэмдэглэл

Эхний жишээнд $1$-р урт залгуурыг тогонд залгана. Ингэсний дараа нь таван тогтой разетиктай болно. Тиймээс таван төхөөрөмжөө залгахад хангалттай.

Хоёр дахь жишээнд $2$-р урт залгуурыг тогонд залган $4$-р урт залгуурыг $2$-р урт залгуурын аль нэг нүхэнд залгахад $7$-н тогтой нүхтэй болно. Өөрөөр дан ганц урт залгуурын тусламжтайгаар долоон тогтой разетик гаргаж чадахгүй нь илэрхий.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...