Codeforces Round #803 (Div. 2)
04:13:07 |
Codeforces Round #804 (Div. 2)
6 өдрийн дараа |
A. Грегийн дасгал сургуулилт
хугацааны хязгаарлалт 2 секунд
санах ойн хязгаарлалт 256 мегабайт
оролт стандарт оролт
гаралт стандарт гаралт
Грег бодибилдингийн анхан суралцагч. Багш нь өнөөдөр түүнд бэлтгэлийн төлөвлөгөө гаргаж өгчээ. Энэ нь $n$ ширхэг $a1, a2, ..., an$ бүхэл тоонуудаар илэрхийлэгдэнэ. Эдгээр тоонуудаар яах вэ гэвэл Грег өнөөдөр яг n ширхэг дасгал хийх хэрэгтэй. Түүнчлэн i дугаар дасгалыг $ai$ удаа давтана.
Грег одоо зөвхөн $3$ төрлийн дасгал л хийдэг : цээж, гарын булчин, болон нурууны дасгалуудыг хийдэг. Түүнчлэн тэрээр дасгалуудаа тойргоор хийдэг ба энэ нь нэгдүгээрт цээж хоёрдугаарт гарын булчин гуравдугаарт нуруу дөрөвдүгээрт дахиад цээж тавдугаарт гарын булчин гэх мэт $n$ дүгээр дасгал хүртэл хийнэ.
Одоо Грег бэлтгэлийнхаа турш аль булчиндаа хамгийн их дасгал хийснээ мэдэхийг хүсч байгаа. Бид Грег аль дасгалыг олон удаа хийнэ, тэр булчин нь хамгийн сайн хөгжихийг мэдэж байгаа. Түүнд аль булчин нь хамгийн их хөгжсөнийг олоход нь тусална уу.
Оролт
Эхний мөрөнд $n(1 ≤ n ≤ 20) $ тоо өгөгдөнө. Дараагийн мөрөнд $a1, a2, ..., an (1 ≤ ai ≤ 25)$ тоонууд өгөгдөх ба энэ нь Грег дасгалуудаа хэдэн удаа давтах тоо юм.
Гаралт
Хэрэв цээжний дасгал хамгийн их хийсэн бол $“chest”$ , гарны булчингийн дасгал хамгийн их хийсэн бол $“biceps”$ , хэрэв нурууны дасгал хамгийн их хийсэн бол $“back”$ гэж тус тус хэвлэнэ.
Орчуулсан: Gantushig
Жишээ тэстүүд
Оролт
2 2 8
Гаралт
biceps
Оролт
3 5 1 10
Гаралт
back
Оролт
7 3 3 2 7 9 6 8
Гаралт
chest
Тэмдэглэл
In the first sample Greg does 2 chest, 8 biceps and zero back exercises, so the biceps gets the most exercises.
In the second sample Greg does 5 chest, 1 biceps and 10 back exercises, so the back gets the most exercises.
In the third sample Greg does 18 chest, 12 biceps and 8 back exercises, so the chest gets the most exercise.