C. Кино шүүмжлэгч

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

N хотод киноны фестиваль болох гэж байна. Фестиваль яг $n$ өдрийн турш үргэлжлэх ба өдөр бүр яг нэг киноны нээлтийн үзвэртэй. Кино бүр 1-с $k$ хүртэлх бүхэл тоо бүхий жанртай.

Фестивалийн $i$-р өдөр $a_{i}$ жанрын кино гарна. Бид $k$ жанр бүрийн кино фестивалийн явцад ядаж нэг удаа гарна гэдгийг мэднэ. Өөрөөр хэлбэл $a_{1}, a_{2}, ..., a_{n}$ дараалалд 1-с $k$ хүртэлх бүхэл тоо бүр ядаж нэг удаа тохиолдоно.

Валентин бол кино шүүмжлэгч. Тэр фестивалийн хэд хэдэн киног үзээд сэтгэгдлээ өөрийн сайт дээрээ тодорхойлон бичихийг хүсч байна.

Бусад бүтээлч хүмүүсийн адил Валентин маш эмзэг. Тэр тодорхой жанрын кино үзсэнийхээ дараа дараагийн кино үзэх хүртлээ ааш зангаа хадгалдаг. Хэрвээ дараагийн кино ижил жанрынх байвал түүний зан өөрчлөгдөхгүй. Хэрвээ жанр нь өөр байвал Валентины зан шинэ жанрынхаар өөрчлөгдөх ба Валентин стрессдэнэ.

Валентин бүх $n$ киног үзэж чадахгүй ба өөрийн үзэх киноны жагсаалтаас тодорхой нэг жанрын кинонуудыг хасах гэж байна. Өөрөөр хэлбэл Валентин $k$ жанрын нэгийг сонгох ба сонгосон жанрын бүх киног хасна. Тэр бусад кинонуудыг үзнэ гэдэгтээ итгэлтэй байна.

Валентин кинонуудын дараах стресс ($x$ жанрын бүх киноны дараах стресс орохгүй) хамгийн бага байхаар $x$ ($1 ≤ x ≤ k$) жанрыг сонгохыг хүсч байна.

Оролт

Оролтын эхний мөрөнд хоёр бүхэл тоо $n$ ба $k$ ($2 ≤ k ≤ n ≤ 10^{5}$) байх ба энд $n$ нь кинонуудын тоо ба $k$ нь жанрын тоо.

Оролтын хоёр дахь мөрөнд $n$ эерэг бүхэл тоон дараалал $a_{1}$, $a_{2}$, ..., $a_{n}$ ($1 ≤ a_{i} ≤ k$) байх ба энд $a_{i}$ нь $i$-р киноны жанр байна. Энэ дараалалд 1-с $k$ хүртэлх бүхэл тоонууд ядаж нэг удаа тохиолдоно.

Гаралт

Хассан кинонуудын жанрын дугаар болох нэг тоог (1-с $k$ хүртэлх) хэвлэ. Хэрвээ хэд хэдэн хариулт байвал хамгийн бага дугаартай жанрыг хэвлэ.

Орчуулсан: Г.Мэндбаяр

Жишээ тэстүүд

Оролт
10 3
1 1 2 3 2 3 3 1 1 3
Гаралт
3
Оролт
7 3
3 1 3 2 3 1 2
Гаралт
1

Тэмдэглэл

Эхний жишээн дээр бид хэрвээ 1-р жанрын кинонуудыг хасвал $2, 3, 2, 3, 3, 3$ жанрууд үлдэх ба Валентин 3 удаа стрессдэнэ; хэрвээ бид 2-р жанрын кинонуудыг хасвал $1, 1, 3, 3, 3, 1, 1, 3$ жанрууд үлдэх ба мөн 3 удаа стрессдэнэ; хэрвээ 3-р жанрын кинонуудыг хасвал $1, 1, 2, 2, 1, 1$ жанрууд үлдэх ба 2 удаа стрессдэнэ.

Хоёр дахь жишээн дээр Валентин ямар ч жанрыг хассан 3 удаа стрессдэнэ.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...