A. Бичиг цаасны ажил

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Поликарпус "F.R.A.U.D" компаний баланс тооцооны тасагт ажиллаад $n$ өдөр болж байгаа. Одоо тэр сүүлийн $n$ өдрийн компаний орлого зарлагын тайланг бэлтгэх шаардлагатай болжээ. Тэр $i$ дахь өдрийн орлогыг $a_i$ гэж мэдэж байгаа. Хэрвээ $a_i$ нь сөрөг тоо байвал $i$ дахь өдөр компани алдагдал хүлээсэн байна гэсэн үг юм.

Поликарпус өдрийн тайлангуудыг хавтаснуудад хувааж хийх ёстой. Хавтас бүр компаны дараалласан хэдэн өдрийн тайланг агуулж байх ёстой. Мэдээж $n$ өдрийн тайлан бүгд аль нэг хавтсанд байх ёстой. Поликарпус эхний хэдэн өдрийн тайланг эхний хавтсанд хийж дараагийн хэдэн өдрүүдийг хоёрдох хавтсанд хийж явах замаар бүх тайланг хуваана.

Түүний дарга нь өдөрт нэг хавтас тайлан уншдаг. Хэрвээ нэг хавтсанд 3 болон түүнээс дээш компаний алдагдал хүлээсэн мэдээлэл ($a_i < 0$) байвал тэр маш аймшигтай уурладаг.

Тиймээс Поликарпус хавтаснуудыг 3 болон түүнээс дээш алдагдал хүлээсэн мэдээлэл агуулаагүй хуваах хавтасны тоог аль болох цөөн байхаар хуваахыг хүсэж байгаа.

$a_i$ тоонууд өгөгдсөн бол хувааж болох хамгийн бага хавтасны тоог ол.

Оролт

Эхний мөрөнд өдрйин тоог илтгэх $n$ ($1 ≤ n ≤ 100$) тоо өгөгдөнө. Дараагийн мөрөнд $i$ дахь өдрийн ашгийг илэрхийлэх $a_i$ ($|ai| ≤ 100$) тоонууд өгөгдөнө. Компани нь ямар ч алдагдал хүлээгээгүй байж болно.

Гаралт

Хувааж болох хамгийн бага хавтасны тоо болох $k$ хэвлэнэ. Дараагийн мөрөнд $b_1, b_2, ..., b_k$ тоонуудыг хэвлэнэ. Үүнд $b_j$ нь $j$-дэх хавтас дараалласан хэдэн өдрийн тайланг агуулж байгааг хэлнэ.

Хэрэв $k$ тооны хавтсанд хуваах олон боломж байвал дурын нэгийг хэвлэ.

Орчуулсан: Энхсанаа

Жишээ тэстүүд

Оролт
11
1 2 3 -4 -5 -6 5 -5 -6 -7 6
Гаралт
3
5 3 3 
Оролт
5
0 -1 100 -1 0
Гаралт
1
5 

Тэмдэглэл

Here goes a way to sort the reports from the first sample into three folders:

1 2 3 -4 -5$ |$ -6 5 -5$ |$ -6 -7 6$

In the second sample you can put all five reports in one folder.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...