Codeforces Round #803 (Div. 2)
2 өдрийн дараа |
Codeforces Round #804 (Div. 2)
8 өдрийн дараа |
B. Чилли Вилли
хугацааны хязгаарлалт 2 секунд
санах ойн хязгаарлалт 256 мегабайт
оролт стандарт оролт
гаралт стандарт гаралт
Чилли Вилли тоонуудаар тоглох дуртай. Гэхдээ тэр зөвхөн нэг оронтой анхны тоонуудыг л мэддэг. Эдгээр тоо нь $2$, $3$, $5$, $7$ байна. Гэвч Вилли эдгээр тоонуудаас уйдсан тул энэ тоонуудтай холбоотой хэд хэдэн тоглоом зохиосон.
Чилли Вилли өөрийнхөө мэддэг бүх анхны тоонуудад (эдгээр нь $2$, $3$, $5$, $7$) хуваагддаг $n$ оронтой хамгийн бага тоог мэдэхийг хүссэн. Түүнд туслана уу.
Тооны орон гэдэг нь тэгээр эхлээгүй аравтын бичиглэл дэх цифрүүдийн тоо юм.
Оролт
Нэг мөрөнд нэг бүхэл тоо $n$ ($1 ≤ n ≤ 10^{5}$) байрлан өгөгдөнө.
Гаралт
Тэгээр эхлээгүй нэг бүхэл тоо хэвлэнэ. Энэ нь бодлогын хариулт юм. Хэрвээ бодлогын нөхцлийг хангах тоо байхгүй бол хариу "-1" гэж хэвлээрэй.
Орчуулсан: Даариймаа
Жишээ тэстүүд
Оролт
1
Гаралт
-1
Оролт
5
Гаралт
10080