Codeforces Round #804 (Div. 2)
3 өдрийн дараа |
E. Үеэлүүдийн эргэн ирэлт
хугацааны хязгаарлалт 3 секунд
санах ойн хязгаарлалт 256 мегабайт
оролт стандарт оролт
гаралт стандарт гаралт
Поликарпус гэр бүлийн мод олсон. Олсон мод 1-с $n$ хүртэл дугаарлагдсан $n$ хүний гэр бүлийн холбоог тодорхойлно. Энэ модонд байгаа хүн бүр хамгийн ихдээ нэг шууд өвөгтэй. Мөн модон дахь хүн бүр нэртэй ба нэр нь давтагдашгүй байх албагүй.
Хэрвээ $a$ дугаартай хүн $b$ дугаартай хүний шууд өвөг байвал бид $a$ дугаартай хүнийг $b$ дугаартай хүний 1-өвөг гэж нэрлэнэ.
Хэрвээ $b$ дугаартай хүн 1-өвөгтэй ба $a$ дугаартай хүн $b$ дугаартай хүний 1-өвгийн $(k - 1)$-өвөг байвал бид $a$ дугаартай хүнийг $b$ дугаартай хүний $k$-өвөг $(k > 1)$ гэнэ.
Гэр бүлийн мод ямар ч цикл үүсгэхгүй. Өөрөөр хэлбэл модонд өөрийн шууд болон шууд бус өвөг (энэ нь $x$, $x > 0$ хувьд өөрийн $x$-өвөг нь өөрөө байх) болсон ямар ч хүн байхгүй.
Хэрвээ $b$ дугаартай хүн $a$ дугаартай хүний $k$-өвөг байвал бид $a$ дугаартай хүнийг $b$ дугаартай хүний $k$-хүү гэнэ.
Поликарпус хэдэн хүү байна вэ мөн хүн бүрт хэдэн хүү байна вэ гэдгийг маш их сонирхож байна. Тэр цаас аваад $m$ хос бүхэл тоо $v_{i}$, $k_{i}$ бичсэн. Түүнд $v_{i}$, $k_{i}$ хос тоо бүрийн хувьд $v_{i}$ дугаартай хүний $k_{i}$-хөвүүдийн нэрэн дундаас ялгаатай нэрүүдийн тоог олоход туслана уу.
Оролт
Оролтын эхний мөрөнд бүхэл тоо $n$ $(1 ≤ n ≤ 10^{5})$ байх ба гэр бүлийн модон дахь хүмүүсийн тоо. Дараагийн $n$ мөрөнд хүмүүсийн тайлбар байна. $i$-р мөрөнд зайгаар тусгаарлагдсан $s_{i}$ тэмдэгт мөр ба $r_{i}$ $(0 ≤ r_{i} ≤ n)$ бүхэл тоо байх ба энд $s_{i}$ нь $i$ дугаартай хүний нэр байна, харин $r_{i}$ нь хэрвээ $i$ дугаартай хүн шууд өвөггүй бол $0$ байна эсвэл шууд өвгийн дугаар байна.
Дараагийн мөрөнд нэг бүхэл тоо $m$ $(1 ≤ m ≤ 10^{5})$ байх ба Поликарпусийн бичлэгүүдийн тоо юм. Дараагийн $m$ мөрөнд зайгаар тусгаарлагдсан хос бүхэл тоо байна. $i$-р мөрөнд $v_{i}$, $k_{i}$ $(1 ≤ v_{i}, k_{i} ≤ n)$ бүхэл тоонууд байна.
Гэр бүлийн холбоосууд цикл үүсгэхгүй. Бүх хүний нэр хоосон биш, Англи цагаан толгойн 20-с ихгүй үсэгтэй тэмдэгт мөр байна.
Гаралт
Поликарпусийн бичлэгүүдийн хариултуудыг илэрхийлэх зайгаар тусгаарлагдсан $m$ бүхэл тоог хэвлэ. Бичлэгүүдийн хариултуудыг тэдгээрийн оролтонд өгсөн дарааллаар хэвлэ.
Орчуулсан: Г.Мэндбаяр
Жишээ тэстүүд
Оролт
6 pasha 0 gerald 1 gerald 1 valera 2 igor 3 olesya 1 5 1 1 1 2 1 3 3 1 6 1
Гаралт
2 2 0 1 0
Оролт
6 valera 0 valera 1 valera 1 gerald 0 valera 4 kolya 4 7 1 1 1 2 2 1 2 2 4 1 5 1 6 1
Гаралт
1 0 0 0 2 0 0