C. Гоо үзэсгэлэнгийн жагсаал

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Генерал Пэенд $n$ цэрэгтэй батальон байна. Цэргүүдийн гоо үзэсгэлэнгийн тэмцээн болох гэж байгаа ба энэ үйл ажиллагаа нь $k$ өдрийн турш үргэлжилнэ. Пэен түүний батальон жагсаалд оролцох болно гэж шийдсэн. Одоо тэр оролцогчдыг сонгох хэрэгтэй.

Батальоны бүх цэрэг ялгаатай гоо үзэсгэлэнтэй ба эерэг бүхэл тоогоор илэрхийлэгдэнэ. $a_{i}$ утга нь $i$-р цэргийн гоо үзэсгэлэнг илтгэнэ.

$k$ өдөр тус бүр Генералууд жагсаалруу салаа цэрэг явуулах ёстой. Салааны гоо үзэсгэлэн нь салаанд байгаа цэргүүдийн гоо үзэсгэлэнгийн нийлбэр байна. Пэен гоо үзэсгэлэнгийн жагсаалын шүүгчийг гайхшруулахыг хүсч байна. Иймээс $k$ өдөр тус бүр явуулсан салааны гоо үзэсгэлэн давтагдашгүй байна. Өөрөөр хэлбэл бүх явуулсан $k$ салаануудын гоо үзэсгэлэнгүүд нь ялгаатай тоонууд байх ёстой.

Пэенд жагсаалд зориулж ялгаатай гоо үзэсгэлэнтэй $k$ салааг сонгоход нь туслана уу. Пэен тухайн өдөр цэргүүдээ явуулахаа мартаж болохгүй буюу түүний жагсаалд явуулсан салаа цэрэг хоосон байж болохгүй.

Оролт

Эхний мөрөнд хоёр бүхэл тоо $n$, $k$ ($1 ≤ n ≤ 50$; $1 ≤ k ≤ $ ) байх ба харгалзан цэргүүдийн тоо болон жагсаалын өдрүүдийн тоо байна. Хоёрдугаар мөрөнд зайгаар тусгаарлагдсан $a_{1}, a_{2}, ..., a_{n}$ $(1 ≤ a_{i} ≤ 10^{7})$ бүхэл тоонууд байх буюу батальоны цэргүүдийн гоо үзэсгэлэн юм.

Пэений батальонд ижил гоо үзэсгэлэнтэй хоёр цэрэг оршин байхгүй.

Гаралт

$k$ мөр хэвлэх ба $i$-р мөрөнд $i$-р өдрийн жагсаалд оролцох салааны тодорхойлолт байна. Тодорхойлолт нь $i$-р өдөрт жагсаалд оролцох салааны цэргүүдийн тоо болох $c_{i}$ $(1 ≤ c_{i} ≤ n)$ бүхэл тоо болон салааны цэргүүдийн гоо үзэсгэлэн болох $c_{i}$ ялгаатай $p_{1, i}, p_{2, i}, ..., p_{c_{i}, i}$ бүхэл тоонуудаас бүрдэнэ. Цэргүүдийн гоо үзэсгэлэнг дурын дарааллаар хэвлэ.

Нэг мөрөнд байгаа тоонуудыг зайгаар тусгаарлана. Бодлогын нөхцөлүүдтэй таарах шийдэл байх нь тодорхой. Хэрвээ хэд хэдэн шийдэл байвал алийг нь ч хэвлэж болно.

Орчуулсан: Г.Мэндбаяр

Жишээ тэстүүд

Оролт
3 3
1 2 3
Гаралт
1 1
1 2
2 3 2
Оролт
2 1
7 12
Гаралт
1 12 
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...